Английн хөлбөмбөгийн “Фүлхэм” клубтэй хамтран “Go Mongolia" үндэсний брэндийг сурталчилна

 

Дэлхий дахинаа 3.2 тэрбум үзэгчтэй Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубийн Авсрали хаалгач Марк Шварцер Монголд өчигдөр ирсэн юм. 145 жилийн түүхтэй “Фүлхэм” клубийн төлөөлөгчид манай улсын “Go Mongolia” үндэсний брэндтэй хамтран ажиллах бөгөөд өнөөдөр Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд зочлов. Энэ арга хэмжээнд Соёлын сайд Ч.Номин, хүндэт зочин Марк Шварцер нар оролцож байгаад бөгөөд энэ үеэр Английн “Премьер” лигийн алдарт “Фүлхэм” клубтэй гэрээ байгуулж бүтэн жилийн турш хамтран “Go Mongolia” үндэсний брэндийг сурталчлах юм байна.
Ийнхүү Лондон хотын 145 жилийн түүхт, хамгийн ахмад хөлбөмбөгийн клубээр дамжуулан үндэсний спортын хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Монгол Улсын нэр хүндийг олон улсын төвшинд өргөн, сурталчлан таниулах чухал ач холбогдолтой юм.
"Go Mongolia" нэгдсэн брэндээр дамжуулан Монгол орноо дэлхий дахинаа сурталчилж байгаа бөгөөд үүний үр дүнд манай улсын эерэг танигдалт олон улсад 24 хувиар өсөж, өнгөрсөн онд 650 мянга гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбараас олох орлого нэг тэрбум ам.долларт хүрсэн тухай албан тоо баримт байна.
Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд өнөөдөр болж буй энэхүү арга хэмжээний үеэр Монголын 12 хүртэлх насны багууд нөхөрсөг тоглолт хийж байна.


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан