ЭНХ ТАЙВАН, ЭВ НЭГДЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮЧИРХЭГ ДУУ ХООЛОЙГ ДАМЖУУЛНА

2024 оны тавдугаар сарын 05-наас 10-ны өдрүүдэд дарга Ши Жиньпин Франц, Серби, Унгар зэрэг улсад урилгаар төрийн айлчлал хийсэн. Энэхүү айлчлал нь Хятад, Европ болон олон улсын хамтын нийгэмлэгт эерэг нөлөө үзүүлж, хүмүүсийн зүрх сэтгэлд мартагдашгүй олон мөчүүдийг үлдээж, өөрчлөлт хөгжлийн шатанд байгаа дэлхийд чухал урам зориг өгсөн юм.
ЧИН СЭТГЭЛИЙН НАЙЗ ХОЛ АЯЛНА
Францын Ерөнхийлөгч Макрон Парист дарга Ши Жиньпинд зориулсан төрийн томоохон арга хэмжээ зохион байгуулахаас гадна, дарга Ши Жиньпинийг Францын баруун өмнөд нутгийн Хаутес Пиренеес мужид айлчлахыг урьсан нь онцгой ач холбогдолтой юм. Хоёр улсын төрийн тэргүүн гэргийн хамт Турмалайн даваанд байрлах өртөөнд “Үзэмжит сайхан уул ус”-ны тухай олон сайхан халуун яриа өрнүүлэв.
Сербийн Ерөнхийлөгч Вучич засгийн газрын даргын удирдлагаас бүрдсэн олон хүний баг байгуулан нисэх онгоцны буудалд хүрч, дарга Ши Жиньпинийг угтан авлаа. Сербийн талбайд 20 мянга гаруй иргэд чуулж, Хятад, Сербийн төрийн далбааг намируулан, "Хятадын хүндэт зочид”-ыг халуунаар угтан авсан энэхүү мөчийн дүр зураг үнэхээр сэтгэл догдлуулна.
Унгар улсын Ерөнхийлөгч Шуюк, Ерөнхий сайд Орбан нар хамтран дарга Ши Жиньпинд хүндэтгэл үзүүлж ёслол төгөлдөр угтан авлаа. Унгар улсын иргэн, бүсгүй Ола Тамара 15 жилийн дараа дарга Ши Жиньпинд дахинтаа цэцэг өргөсөн нь Хятад, Унгар хоёр улсын найрамдал улам бэхжиж, цэцэглэн хөгжиж байгааг харуулсан төдийгүй, гоё тайлбар болжээ...
Чин сэтгэлийн нөхөрлөл бол хоосон үг төдий биш. Энэ нь Хятад улс дээрх гурван улстай сэтгэлээрээ найзлан, чин үнэнч харилцаа тогтоосноос улбаатай билээ.
Хятад, Франц хоёр улс тусгаар тогтносон, уламжлалт соёлтой том гүрний хувьд, сүүлийн жилүүдэд хоёр орны төрийн тэргүүний удирдлага дор олон чухал асуудлаар нягт харилцаа тогтоон, харилцан ойлголцол, харилцан дэмжлэг үзүүлсээр ирсэн. ХБИС Смеделево гангийн үйлдвэрийн хамтын ажиллагааны төсөл нь “Тус үйлдвэрийг амилуулсан бөгөөд энэ хотыг өөрчилж, ард түмэнд нь үр өгөөжөө өгсөн" сэтгэл хөдөлгөм түүхийг Сербичүүд сайн мэддэг. Унгар улс Хятад улстай "Бүс ба Зам" хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан Европын анхны орон болсны хувьд хамтын ажиллагаанаас олон үр ашиг хүртсэн юм.
Дарга Ши Жиньпиний Европт хийсэн төрийн айлчлалын халуун дулаан дүр зураг, сэтгэл хөдөлгөм үлгэр түүхүүд, Хятад улсын чин сэтгэлийн нөхөрсөг харилцаа нь чин сэтгэлийн хариу тусгалыг хүлээн авсныг харуулж байна.
ТҮМЭН БЭЭРИЙН ЗАЙТАЙ Ч ХАМТЫН ЯЛАЛТЫГ БАЙГУУЛЖ ЧАДНА
Хятад улс Франц, Серби, Унгар улстай бие биенээсээ хэдэн түмэн бээрийн зайд оршдог ч сайн нөхөрлөлийн харилцааг талцуулж чадахгүй. Дарга Ши Жиньпиний айлчлалын үеэр Хятад улс тус гурван улстай хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурж үр өгөөжид хүрсэн нь бие биенээ хүндэтгэж, нэгэн зүгт сэтгэл нэгдэн урагшилж л байвал олон мянган уул усыг туулан хамтдаа амжилтад хүрч, харилцан ашигтай, хамтдаа хожих боломжийг буй болгож чадна гэдгийг харуулж чадсан.
Энэ онд Хятад, Францын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа нь өнгөрсөн үеийг өвлөн залгамжилж, ирээдүйг нээх чухал үе шат юм. Дарга Ши Жиньпин Франц дахь айлчлалын үеэрээ Хятад, Франц дипломат харилцаа тогтоосноос хойших 60 жилийн үнэт түүх, хосгүй үнэт зүйл, чухал эрхэм зорилгыг дүгнэж, хоёр тал тусгаар тогтнол, харилцан ойлголцол, алсын хараа, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулж, шинэ эриний утга агуулгыг нэмж, түүхийн бамбараар урагшлах замыг гэрэлтүүлэх хэрэгтэйг онцлов. Хоёр орны төрийн тэргүүн нар урт хугацааны, өндөр түвшний стратегийн харилцаа холбоо тогтоож, Хятад, Францын харилцааг цаашид хөгжүүлэх талаар олон нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр тал Ойрхи Дорнодын байдал, хиймэл оюун ухаан ба дэлхийн засаглал, биологийн олон талт байдал ба далай тэнгис, хөдөө аж ахуйн солилцоо, хамтын ажиллагааны талаар дөрвөн хамтарсан мэдэгдэл гаргаж, 20 гаруй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурав.
Серби бол Хятадын чин сэтгэлийн найз бөгөөд Хятад улсын Төв болон Зүүн Европ дахь анхны иж бүрэн стратегийн түнш юм. Айлчлалын хугацаанд хоёр орны төрийн тэргүүн нар Хятад, Сербийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, сайжруулан, шинэ эриний хамтын ирээдүйтэй Хятад, Сербийн хувь заяаны хамтын нэгдлийг байгуулахаар тохиролцов. Ерөнхийлөгч Вучич Хятад улс Серби шиг жижиг улсад эрх тэгшээр хандаж байгааг Сербийн ард түмэн зүрх сэтгэлдээ гүн гүнзгий мэдэрдэг гэж олон удаа сэтгэл догдлуулан хэлсэн.
Унгар бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон анхны орнуудын нэг юм.  Унгарт айлчлах үеэрээ хоёр орны удирдагчид шинэ эринд Хятад, Унгарын харилцааг шинэ эриний бүх цаг үед хувиршгүй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд хүргэнэ гэдгээ мэдэгдэв. Унгарын тал энэ оны хоёрдугаар хагаст Унгар улс ЕХ-г даргалах боломжийг ашиглан ЕХ-Хятадын харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг ахиулна гэж мэдэгдэв.
 “Өнгөрсөн үеийг өвлөн уламжилж, ирээдүйдээ тэмүүлэх”, “хувь заяаны хамтын нэгдэл”, “шинэ эриний бүх цаг үед хувиршгүй” зэрэг үгс нь дарга Ши Жиньпиний Европын гурван оронд хийсэн айлчлалын түлхүүр үг гэж хэлж болно. Дэлхийн анхаарлыг татсан энэхүү айлчлал нь Хятад улс Европын гурван оронтой тогтоосон харилцааг бэхжүүлж, эрчимжүүлэн, сайжруулаад зогсохгүй Хятад болон Төв, Зүүн Европын орнуудын хамтын ажиллагааг дэмжих, Хятад, Европын холбооны харилцааны ерөнхий хөгжилд чухал ач холбогдолтой юм.
ЭВ НЭГДЭЛ, ХАМТЫН АЖИЛЛАГАА НЬ САЙН САЙХАН ИРЭЭДҮЙГ БҮТЭЭНЭ
Зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлтүүд хурдасч, дэлхий ертөнц өөрчлөлтийн шинэ үе рүү орж байгаа энэ үед хүн төрөлхтний нийгмийн хөгжил тодорхойгүй олон асуудалтай тулгарч байдаг. Дэлхий нийтийн янз бүрийн сорилт, эв нэгдэл, хагацал, хамтын ажиллагаа эсвэл сөргөлдөөн, нээлттэй эсвэл хаалттай, хамтын ялалт эсвэл тэг нийлбэр, ахиц дэвшил эсвэл ухралт зэрэг нь олон улсын хамтын нийгэмлэгийг сорьж байна.
Дарга Ши Жиньпин Европт хийсэн айлчлалын үеэр Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлийн дэлхийд үзүүлэх ач холбогдлыг гүнзгий тайлбарлаж, Хятадын эдийн засгийн гайхамшигт мэдээг дамжуулан, Хятад улс өндөр чанартай бүтээн байгуулалтыг дэмжиж, шинэ бүтээмжтэй хүчнийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн улс орнууд, тэр дундаа Европт илүү өргөн зах зээлийн орон зайг олгож, харилцан ашигтай хамтын ажиллагааны боломжууд авчирдаг гэж онцлов. Хятадын шинэ эрчим хүчний салбарын "үйлдвэрлэлийн хүчин чадал хэтэрсэн" гэх ярианы хариуд бид эргэлзээг арилгах, эх сурвалжийг тодруулахын тулд баримт, тоо баримтыг ашигладаг. Дарга Ши Жиньпин мөн Европын удирдагчидтай Украины хямрал, Палестин - Израилийн мөргөлдөөн зэрэг олон улсын болон бүс нутгийн халуун асуудлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна.
Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ онцлохдоо: Олон улсын нөхцөл байдал өөрчлөгдөж, гадаад орчны ээдрээтэй нөхцөлд Хятад улс ямагт "Алсын хараагаа бүрхэж буй үүлнээс эмээдэггүй", эв нэгдэл, хамтын ажиллагааг баримтлан, энх тайвнаар хөгжиж, харилцан ашигтай, хамтдаа ялалт байгуулж, түүхэн зөв сонголтод тууштай зогсож, хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжил дэвшлийн зөв талыг баримтлахад бид дэлхийн бүх улс орон, тэр дундаа Европын орнуудтай гар нийлэн, хамтдаа урагшилж, сайн сайхан ирээдүйг хамтдаа бүтээхэд бэлэн байна гэдгээ илэрхийллээ.
- Хятадын үндэсний өнгө төрх, ард түмний амьдрал дэлхийг доргиулсан өөрчлөлтөд орсон ч нэг зүйл л хэзээ ч өөрчлөгдөөгүй. Энэ нь бидний 5000 гаруй жилийн түүхтэй энх тайван, эелдэг зан чанар, өргөн уудам, хүлээцтэй сэтгэлгээ, шударга ёсыг эрэлхийлэх явдал юм. Хятадын соёл иргэншил Хятадын ард түмний сэтгэлд өсөн нэмэгдэж байна.
- Бид Хятадын үндэстний сэргэн мандал төдийгүй, дэлхийн ард түмний аз жаргалыг эрэлхийлж байна. Бид зөвхөн өөрсдийн хөгжилд анхаарахаас гадна, дэлхийн бусад оронтой хамтын хөгжилд хүрэхийн төлөө зүтгэж байна. Энэ бол миний хүн төрөлхтний хувь заяаны хамтын нэгдлийг цогцлоох анхны зорилго юм. Хүчирхэг Хятад бол ямар ч аюул заналхийлэл биш юм гэж дарга Ши Жиньпин онцоллоо.
Найруулагч:
Б.ХУРЦ
Эх сурвалж:
SLG
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан