ХУУЛЬ: Санал авах өдөр ажиллаж байгаа хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая, иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно

 

УИХ-ын сонгуулийн санал хураалт улс даяар өнөөдөр 07:00-22:00 цагт зохион байгуулагдаж байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Байгууллагын онцлогоос шалтгаалан ажиллаж байгаа бол ажилтандаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй байна.

Хэрэв саналаа өгөхөд нь саад учруулсан бол Зөрчлийн хуулийн дагуу тухайн ажил олгогч иргэн, ААН, байгууллагыг торгоно.

Энэ талаар Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Сонгуулийн тухай хуульд зааснаар өөрийн байгууллагын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан сонгуулийн санал хураалт зохион байгуулагдах өдөр ажиллаж байвал сонгогчид чөлөө олгож, саналаа өгөх боломжоор хангах үүрэгтэй байдаг.

ААН, байгууллагаас ажилтандаа чөлөө олгож, сонгох эрхээ эдлэхэд саад учруулсан бол 100 сая төгрөгөөр торгох хуультай" хэмээн тайлбарлаж байсан юм.

Ажилтандаа чөлөө олгоогүй иргэнийг 10 сая төгрөгөөр торгоно гэж хуульд заажээ.

Зөрчлийн тухай хуулиас:

Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчийг санал өгөх боломжоор хангах үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний 100 сая төгрөгөөр торгоно.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан