"Миний шар дээлийг тайлаад буудчих, хэн нэгэнд өгчихөөрэй.Улс орон минь ядуу байна даа" гэхэд нь "Эсэргүүний дээл өмсөх хүн байхгүй" гээд дээлтэй нь буудчихсан" гэдэг. Бидний өвөг дээдэс үхэхдээ хүртэл эх орноо, ард түмнээ хайрлаж байсан нь үүнээс илхэн харагдана. Тухайн үед эх орон минь үнэхээр ядуу тарчиг байсан ч өнөөдрийн байгаатай адил эх орноосоо хулгай хийх, хувиа хичээх сэтгэлтэн байгаагүй л юм даа.
Гэтэл одоо гартай, амтай болгон нь танил талаа харж эх орноосоо, ирээдүй хойчоосоо хулгай хийж байна. Ичих ч үгүй авсан мөнгөө төлсөн гээд зогсож байгаа нь эмгэнэлтэй. Өнгөрсний бидэнд үдлдээхийн тулд амь насаа хайхралгүй тэмцсэн тэмцэл, энэ эх орон, эд баялаг ийм увайгүй худалч, хулгайчуудын гараар ороод дуусч байгаа нь дэндүү хайран.
chuham.mn
М.Март