"Скай Хайпермаркет" ХХК буюу Имарт нь үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүний худалдаанаас эхлээд бусад хэрэгцээт үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааны цар хүрээнд 1000 гаруй харилцагчдаас бүрдсэн ханган нийлүүлэлтийн сүлжээг Монгол Улсад бий болгосон байна. Түүнчлэн бүтээгдэхүүн нийлүүлэхээс эхлээд эцсийн хэрэглээ цаашлаад устгах хүртэлх үйл ажиллагааны бүхий л явцыг хамарсан тогтвортой байдлын экосистемийг бий болгохыг зорьдог билээ.
"Скай Хайпермаркет" ХХК нь ‘‘Тогтвортой байдлын тайлан’’-гийнхаа анхны дугаарыг олон нийтэд хүргэж байна. Энэхүү тайланд компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын бодлого, үзэл баримтлал, тогтвортой хөгжлийн амлалт, алсын хараа, зорилго, зорилт, хэрэгжүүлсэн ажил, оролцогч талуудын харилцаа, харилцааны арга замуудыг багтаасан болно.
Тайлангийн хугацаа: 2016/07 ~ 2023/12/31
Тайлантай дэлгэрэнгүй танилцах: https://shorturl.at/Pr9mL
АЖИЛТНУУД
‘‘Аз жаргалтай ажилтан’’-г бий болгох зорилгын хүрээнд Имарт нь шинэ ажилтнууддаа ажил үүргийг нь танилцуулах, багийн нэг гишүүн болоход туслах үүднээс ‘‘Дасан зохицох хөтөлбөр’’, жинхэлсэн ажилтнуудад албан тушаал бүрд шаардагдах ур чадварыг эзэмшүүлэх ‘‘Ур чадварын моделийн хөтөлбөр’’, дараагийн албан тушаалд дэвшихэд бэлтгэх зорилгоор ‘‘Карьер хөгжүүлэх хөтөлбөр’’ зэрэг Тогтвортой чадавхижуулах төсөл, хөтөлбөрүүдийг үе шатттайгаар амжилттай хэрэгжүүлсээр ирсэн.
Имарт нь хүндлэл, нээлттэй харилцаа, хамтын ажиллагаанд тулгуурласан компанийн соёлыг баримталж, хамтдаа хөгжих ирээдүй рүү урагшлахыг эрмэлздэг.
2023 оны байдлаар давхардсан тоогоор 10,245 ажилтан дээрх сургалтуудад хамрагдаж, амжилттай төгсөөд байгаа бөгөөд 1 ажилтан жилд дунджаар 5.2 цагийн сургалтад хамрагдсан байна.
Тэгвэл энэ удаад ажилтнуудаа сурч хөгжих боломжоор дэмжих, хамтдаа тасралтгүй хөгжих зорилгоор ‘‘Имарт Монгол Академи’’-ийг байгуулж амжилттай төгссөн анхны ‘‘Сургагч багш’’ нартаа батламж гардууллаа. Ингэснээр компанийн хэмжээнд ерөнхий болон заах арга зүйн ур чадвараар мэргэшсэн 41 ‘‘Сургагч багш’’-тай боллоо.
ОЛОН НИЙТ
Оролцогч талуудтайгаа хамтран нийгмийн үр нөлөөтэй үйл ажиллагааг тууштай зохион байгуулах нь ирээдүй хойч үеийн тогтвортой өсөлт, хөгжил цэцэглэлтийг дэмжих урт хугацааны стратегийн хөрөнгө оруулалт юм.
‘‘ИМАРТЫН НЭГ ӨДӨР’’ бүтээлээ Имартын хамт олон эрхэм үйлчлүүлэгч, харилцагч нартаа танилцуулж байна. Энэхүү бүтээл нь Монголын уламжлалт дэлгээс зургийн аргыг орчин үеийн зургийн арга барилтай хослуулан бүтээснээрээ онцлогтой юм. ‘‘Econte’’ ХХК-ийн залуу, чадварлаг хамт олонтой хамтран тус бүтээлийг урлажээ.
Найман жилийн өмнө Монгол улсдаа жижиглэн худалдаа, үйлчилгээний ШИНЭ соёлыг түгээн дэлгэрүүлэх, АЗ ЖАРГАЛТАЙ амьдралын баталгаа болох ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ хүнс, ЧАНАРТАЙ бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэдээ хүргэх аялалдаа тэд гарсан.
Өдгөө 1400 гаруй ажилтан, Монголын хамгийн том буюу 1000 орчим автомашины дулаан зогсоол, гэр бүлээрээ хамтдаа ая тухтай худалдан авалт хийх боломжийг бүрдүүлж тоглоомын төв, спорт заал, номын сан тохижуулж 4 салбар буюу “Имарт Чингис”, “Имарт Хороолол, “Имарт Хан-уул”, тоног төхөөрөмжийн хамгийн сүүлийн үеийн стандартыг хангасан “Имарт Баянгол” дэлгүүрээр дамжуулан найман настай балчраас наян настай буурлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүд, гаднын жуулчид гээд хэн бүхэнд ээлтэй, тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлж байна.
Улаанбаатар хотын хэрэглэгчид төдийгүй эх орныхоо өнцөг булан бүрд суугаа хэрэглэгчдэдээ зориулж онлайн худалдааны хүргэлтийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна.
‘‘ALL NEEDS IN ONE PLACE’’ буюу Нэг цэгээс бүх хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авах боломжийг бүрдүүлснээр хэрэглэгчдийнхээ үнэт цагийг хэмнэж, гэр бүлтэйгээ хамтдаа цагийг ая тухтай, баяр хөөртэй өнгөрүүлж буй зураглалыг энэхүү бүтээлдээ дүрсэлжээ.
Имарт нь салбартаа тэргүүлэх зэргийн төлөөлөл болсон байгууллагын хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлан Тогтвортой байдал болон БОНЗ-ын хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ тус бүтээлдээ тусгажээ.
Имартын үнэ цэнтэй үйлчлүүлэгчид, итгэлт харилцагчид та бүхэнд 8 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье!
~ МОНГОЛ ХҮН ТА 100 НАСЛАГ ~