Дорнод аймагт өнгөрөгч долоодугаар сарын 22-ны өдөр иргэн Г /42 настай/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, 10 настай охиноо мөргөж гэмтээсэн хэрэг гарсан байна. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлсэн бөгөөд уг хэргийг тус аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.