Хэй Хэ хот нь Орос улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, чанарыг сайжруулахад хүч тавин ажиллаж байна. Сүүлийн жилүүдэд Хэйхэ хот бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, олон тооны бүтээн байгуулалт хийсэн байдаг.
Хэйхэ хот боомтын гаалийн бүрдүүлэлтийн чадавхийг сайжруулах, хөнгөвчлөх зэрэгт анхаарлаа хандуулж, сул талаа нөхөж, нээлттэй байдлыг улам сайн бий болгохыг хичээж байна.
Боомтын мэдээлэлжүүлэлтийн түвшинг дээшлүүлснээр гаалийн бүрдүүлэлтийг хөнгөвчлөх үр ашиг улам дээшилнэ. Боомтын хяналтын үйл ажиллагааны талбайн байгууламжийг сайжруулж, одоо байгаа хяналт шалгалтын байгууламжийг шинэчилж, том дата, ухаалаг хяналт болон бусад техникийн хэрэгслийг ашиглан ухаалаг хяналттыг хэрэгжүүлж, боомтын логистикийн ухаалаг, шинжлэх ухаанч үйл ажиллагаа, тээврийн үйлчилгээг сайжруулж байгаа юм.
Засгийн газар, гааль зэрэг зохицуулалтын байгууллагуудын зохицуулалтын чадавхийг бэхжүүлж, нарийн хяналт, эрсдэлийн удирдлага, хяналтыг сайжруулж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны зардлыг бууруулж, иргэд, аж ахуйн нэгжүүдэд тохиромжтой боомтын арга хэмжээг хэрэгжүүлэхийг дэмжиж байна. Импортоор орж ирж буй үр тариа, хөргөсөн хүнс, мах зэрэг тусгай импортын бараа бүтээгдэхүүнд хяналт тавих цэгүүдийг сайжруулж, барьж байгуулах замаар үйл ажиллагааны боомтуудын барилгын ажлын хурдыг хурдасгаж байна.
Зохиогч: | З.ГЭГЭЭНТУЯА, С.САРАНЧИМЭГ |
Найруулагч: | С.САРАНЧИМЭГ |
Эх сурвалж: | СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ |