ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг баривчлах тухай Олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол Монгол Улс ямар үр дагавар хүлээх талаар Украин улс олон улсын түншүүдтэй хамтран ажиллаж байна гэжээ.
Украины Ерөнхий прокурор Андрей Костин ОУЭШ-ийн прокурор Карим Хантай хамтарсан хэвлэлийн бага хурал дээр “Ромын дүрэмд гарын үсэг зурсан 124 улс байдаг. Нэг нь үүргээ биелүүлээгүй бол бусад нь ч үүргээ биелүүлэхгүй гэсэн үг биш. Тиймээс бид ийм үйлдэл хийсэн улсад үр дагаврыг нь мэдрүүлэхийн тулд олон улсын түншүүдтэй хамтран ажиллана" гэжээ. ОХУ ОУЭШ-ийн шүүгч, ажилчдын эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн нь Украин болон Олон улсын эрүүгийн шүүх зөв зүйл хийж байгааг харуулж байна гэдгийг Костин онцолжээ.
ОУЭШ-ийн прокурор Карим Хан "Ромын дүрэмд гарын үсэг зурсан 124 улс бий. Украины парламент Ромын дүрмийг соёрхон батлах шийдвэр гаргаснаар тун удахгүй 125 улс болно. Гарын үсэг зурсан улс бүр шүүхтэй хамтран ажиллаж, шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр тохиролцсон. Ромын дүрмийн дагуу ОУЭШ-тэй хамтран ажиллахгүй байх тохиолдолд авах арга хэмжээний үйл ажиллагааны алгоритмыг заасан байдаг. Ийм тохиолдол гарвал бүх гишүүн орнуудын уулзалт болж, үүний дагуу шийдвэр гардаг" гэжээ.
Путины Монголд хийсэн айлчлал нь түүнийг баривчлах тушаал гарснаас хойш Ромын дүрэмд гарын үсэг зурсан гадаад улсад айлчилсан анхны тохиолдол гэдгийг Хан тодотгожээ. Түүний хэлснээр, өмнө нь Суданы Ерөнхийлөгч Омар аль-Баширыг баривчлах тухай ОУЭШ-ийн тушаалыг биелүүлээгүй хэрэг гарсан. Хууль сахиулагчид эрүүгийн хэрэгт нотлох баримт цуглуулж, баривчлах захирамж гаргахаар үргэлжлүүлэн ажиллаж байна гэдгийг ОУЭШ-ийн прокурор мөн ярьжээ. "Үр дүн гарах болно, гэхдээ энэ нь амаргүй байх болно" гэдгийг Хан онцолсон байна.
Кремлийн удирдагч Владимир Путин Монголын төрийн тэргүүнтэй есдүгээр сарын 3-нд Улаанбаатарт уулзсан. Энэ нь ОХУ-ын дарангуйлагчийг өнгөрсөн жил баривчлах тушаал гаргаснаас хойш Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад хийж буй анхны айлчлал юм. Монгол Улс ОХУ-ын дарангуйлагчийг ОУЭШ-ийн даалгавраар баривчлахад хүндрэлтэй, эрчим хүчний хараат байдалд орсон учраас Путинийг баривчлаагүй гэж тайлбарласан.
https://itoim.mn/a/2024/09/12/world/eag?68881648c8413f2cce5e1169706a1e8b
скачать dle 12.0