Т.Мөнхсайхан: Хөнгөн ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг ҮНЭГҮЙ өгнө

Т.Мөнхсайхан: Хөнгөн ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг ҮНЭГҮЙ өгнө

 

Хүйтэн сэрүүний улирал ормогц ханиад томууны вирусүүд идэвхтэй эргэлтэд орж эмнэлгүүд ачаалалтай болдог. Гэтэл зарим хүүхдүүдэд эмнэлэгт хэвтэх үеэр өөр төрлийн томуугийн вирус авч гардаг тохиолдлууд их гардаг. 

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханаас тодруулахад, " Ханиад, томууны улирлыг хүүхдүүдийг өвдөхгүйгээр даван туулах арга хэмжээ авах нь чухал. Тэрний нэг нь вакцинжуулалт учир энэ жилийн вакцинжуулалтыг өмнөх жилүүдээс эрт эхэлж байна. Вакцин хийснээс хойш сарын хугацаанд дархлаа тогтоож эхэлдэг учраас дархлаажуулалтаа эрт эхэлж байна. 

Сургууль цэцэрлэгүүдэд томуугийн дэгдэлт их гардаг тул  эрүүл ахуй, халдвар хамгаалалт, ариутгалыг сайжруулах хүрээнд ажлын хэсэг гарч, ажиллаж байна. 

Мөн эмнэлгүүд ачаалал их байдгийн шалтгаан нь иргэд эмнэлэгт очиж хэвтэн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авчихдаг, харин өрхийн эмнэлгээр үзүүлээд гэрээт эмчилгээ хийх гэхээр өндөр үнэтэй эм тариа авах шаардлага гардаг. Эндээс үүдэж эмнэлгийн ачаалал өндөр байдаг учраас өрхийн эмнэлгүүдэд ханиадтай хүүхдийг гэрээр эмчлэх эмчилгээний багцыг үнэгүй олгоно. Ингэснээр ханиад томуугийн хөнгөн шатанд байгаа хүүхдүүдийг өрхийн эмнэлэг дээр үзэж, гэрээр эмчлэх боломжийг нь бүрдүүлэхээр болж байна" гэв.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан