ОХУ-ын чанаргүй гурилыг цэргийн ангиудад нийлүүлдэг үү?


ОХУ-аас импортолж буй чанарын шаардлага хангаагүй гурилыг цэргийн ангиуд руу явуулж байна гэх мэдээлэл байгаа тухай УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ярьсан. Энэ талаар Батлан хамгаалах яамнаас тодруулахад "ОХУ-ын чанаргүй гурилыг цэргийн ангиуд руу нийлүүлдэг гэх мэдээлэл худал. Тодруулбал цэргийн ангийн хоол хүнсэнд Дархан-Уул аймгийн “Өег гурил” ХХК 100 хувь гурил нийлүүлдэг" гэв.
Цэргийн ангиудад зориулсан хүнсний бүтээгдэхүүнийг улирлаар нь авч сар бүр ангийн төв заставыг хангадаг байна. Цэргийн албан хаагч ачааллаасаа шалтгаалж өдөрт 4300 клкалори илчлэг авах ёстой. Энэ илчлэгийг ХХЕГ-ын төв лабораториор шинжлүүлсэн, шинжилгээнд орсон бүх хүнсний бүтээгдэхүүнийг хугацаат цэргийн албан хаагчдаа өгдөг.
Нийт 25 нэрийн 37 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хугацаат цэргийн албан хаагчид хооллодог аж.
Харин цэргийн ангиудад гурил нийлүүлдэг гэх“Өег гурил” ХХК нь 2018 оноос эхлэн олон улсын чанарын удирдлагын менежментийн ISO 9001:2015, Хүнсний аюулгүй байдлын HACCP стандартуудыг үйлдвэртээ амжилттай нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Монгол-Хятадыг дамнасан Улаанбаатар төмөр замын сүлжээний гол төв тэнхлэг болох Дархан өртөөнд байрладаг бөгөөд улаан буудай ачих, буулгах зориулалт бүхий бүрэн тоноглогдсон, 10 вагон зэрэг зогсох хүчин чадал бүхий бие даасан өөрийн замтай. 2021 онд Монгол болон Хятад улсын хамтарсан мэргэжлийн байгууллагуудын хянан баталгаажилтад амжилттай хамрагдсан бөгөөд БНХАУ руу гурил экспортлох зөвшөөрлөө авчээ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан