Бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих ба уламжлалт аж үйлдвэрийн суурийг хөгжүүлэх үзэл баримтлал, арга барилын талаар дэлхийн олон улс орны нам засагтай илүү сайн туршлага солилцохын тулд ХКН-ын Төв хорооны Гадаадтай харилцах яам нь зүүн хойд бүс нутгийн гурван муж, нэг өөртөө засах орны намын хороотой хамтран “ХКН-ын үлгэр -- Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социализмын үзэл санааны зүүн хойд бүс нутаг дахь практик хэрэгжилт” сэдэвт сурталчлан танилцуулах хурлыг зохион байгуулсан байна.
Тэгвэл Хятадын “Зүүн хойд бүс нутаг” гэдэг нь Ляонин муж, Гирин муж, Хармөрөн муж ба ӨМӨЗО-ны зүүн биеийг хамарсан нийт сая гаруй км квадрат нутгийг хэлдэг. Энд 100 сая гаруй хүн ам амьдран суудаг бөгөөд ОХУ, Солонгос, Монгол Улстай хиллэн оршдог байна. “Хятадын аж үйлдвэрийн өлгий” хэмээгдсэн зүүн хойд бүс нутаг нь БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын хөгжилд лут их ач холбогдол өгснөөрөө “Бүгд Найрамдах Улсын ууган хөвгүүн” хэмээх алдартай.
ӨМӨЗО-ны зүүн бүс нутгаг нь зүүн өмнөд биеэрээ Хармөрөн муж, Гирин муж, Ляонин муж ба Хэбэй мужтай хил залгаж, умард талаараа ОХУ, Монгол Улстай хиллэдэг учраас зүүн биеийн Хөлөнбуйр хот, Хянган аймаг, Түнляо хот, Улаанхад хот, Шилийнгол аймаг нь 2007 онд хэрэгжилтийн хүрээнд хамрагдсан байдаг. Улмаар Өвөр Монгол нь бүс нутгийн өвөрмөц онцлог ба давуу талаа тодруулж, хөгжлийн шинэ загварын бий болгон, дээд түвшний нээлттэй бодлогыг хэрэгжүүлж, өндөр чанартай, тогтвортой хөгжлийн шинэ замыг судлан бүтээхээр хүчин зүтгэж байна.
Зохиогч: | С.УРЬХАН, Э.ТЭРГҮҮН |
Найруулагч: | С.УРЬХАН |
Эх сурвалж: | Солонго сайт |