Улаан навчит хурмын ууланд аялаарай

Улаан навчит хурмын ууланд аялаарай

 

Шаньдүн дахь аялал жуулчлалын хотуудын тухай ярихад Зибө хот бол зайлсхийх боломжгүй газар юм. Зибө хот нь шарсан махаар анх алдаршиж байсан аялал жуулчлалын халуурал огтхон ч буураагүй. Мөн Зибө хотын захад Улаан навчит хурмын уул гэдэг романтик нэртэй нэгэн үзэсгэлэнт газар бий.

Шаньдүнгийн Улаан навчит хурмын уул аялал жуулчлалын бүс нь Зибөгийн Бөшань дүүргээс баруун тийш 4.6 км зайд, Биньлай хурдны замын Бөшань гарцаас 100 метрийн зайд байрладаг бөгөөд Зибө хотын Жандянь дүүрэгт 30 минут зарцуулдаг маш сайн газарзүйн байршилтай.

"Хурмын уул" гэдэг нэр нь Чин гүрний эхэн үеийн эрдэмтэн Сүнь Тинчуанийн бичсэн "Өмнөд нутгаар аялсан тэмдэглэл"-ээс гаралтай бөгөөд энэ нь анх Бөшань хотын баруун хэсэгт орших Лүлин нэртэй тосгон байсан бөгөөд түүнийг ламын байшин гэж нэрлэдэг байжээ. Эргэн тойрон уулс модоор хүрээлэгдсэн энэ газар намрын улиралд уулсын улаан навчис өвөрмөц байдлаар жуулчдыг татдаг. Хэдэн зуун жилийн өмнө энд бичиг эрдэмтэй хүмүүсийн очдог газар байсан бол одоо олон мянган акр улаан навчаар чимэглэгдсэн энэхүү газарт жуулчид мянга мянгаар хүрэлцэн ирж чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар болжээ.

Улаан навчит хурмын уул аялал жуулчлалын бүс нь 691 метр өндөр, 4000 акр талбай бүхий эртний хавцалд оршдог бөгөөд энэ нь Яожяюй тосгон,Ламын байшин тосгон, Линши тосгон, Ши Ү тосгон зэрэг Бошан хотын баруун хэсэгт орших 9 тосгоныг холбодог. Тосгонд ус, ой мод, булаг шанд, агуй, хад чулуу болон бусад байгалийн үзэсгэлэнт газруудтай. Тосгоны анхны дүр төрхийг хадгалсан суурин дээр орчин үеийн онцлогийг уялдуулан гэр буудлыг идэвхтэй хөгжүүлж байна.

Цагаан хэрэм,хоолны соёл,уулын үзэмж, ус, гал, шороо зэргийг үзэмжийн бүсийн дизанд уялдуулан оруулжээ. Олон мянган акр талбай бүхий улаан навчит ой, шилэн дүүжин гүүр, үзвэрийн шилэн тавцан, мөрөөдлийн тойрог,мөрөөдлийн цамхаг, үүлний гүүр зэрэг нь зөвхөн байгалийн үзэсгэлэнт газрууд төдийгүй зураг авалтад зориулсан цэгүүд юм. Улаан навчит хурмын уулыг бас Улаан навчит хурмын уулын тосгонд аялснаар тухайн нутгийн соёлын гайхамшгийг мэдрэн, зугаа цэнгэлээр дүүрэн мэдрэмжийг мэдрэх болно.Өндөр уулын шилэн усан гулгуур, өнгөлөг гулсуурууд, үүлэн дундуур өнгөрөх, уулын гулсуурууд, нисдэг шидэт хивс зэрэг нь байгалийн үзэсгэлэнт газрыг улам их татах хүчинтэй болгожээ. Хятад улсын газар зүй-Зибө суурин, Айбао хүүхэд, томчуулын малжлын талбай, Ү Дүнли хүүхдийн парк зэрэг нь гэр бүлээрээ аялахад хамгийн тохиромжтой газар. Онцлогтой гэр буудлууд,Улаан навчит хурмын уул зочид буудал, хоол хүнсний гудамж зэрэг нь хүмүүст маш их таалагддаг. Тодруулбал,. Хятад улсын газар зүй- Зибө суурин нь Хятадын байгаль соёл нэгдсэн гайхамшигтай газар.

Энэ нутагт ирсэн хүмүүс жилийн дөрвөн улиралд уйдахгүй. Хаварын улиралд цэцэг сонирхон, зууны үдэш гадуур алхан, намрын улиралд улаан навчис сонирхон, өвлийн улиралд цасны үзэмж сонирхдог. Хавар, уулс ногооноор бүрхэгдсэн үед та шилэн банзан замаар алхаж, "Мөрөөдлийн цамхаг"-т гаран, уудам нутгийг толидож болно. Мөн цагаан хэрэмд авиран, түүхийн ул мөртэй танилцан, эртний хөх чулуун замын хажууд чимээгүйхэн цэцэглэж буй янз бүрийн өнгийн цэцэгсийг олж харна.

Зуны шөнө Улаан навчит хурмын уул бүр ч үзэсгэлэнтэй болдог. Улбар шар өнгийн гэрлийн дор цэцэгсийн далай романтик дүрээр нүд хужирлана. Зуун метр урт найрын ширээнд амттай хоолоор дайлуулж, үндэсний хэв маягийн дуу бүжгийн үзүүлбэрүүд сонирхон зуны урт шөнийг зугаатай өнгөрүүлнэ. Эсвэл та найз нөхдөө зусланд урьж, өдөр тутмын амьдралын хурдан хэмнэлээс түр зуур ч гэсэн зугтаж болно. Эсвэл шөнийн цагаар өндөр уулын шилэн усны гулсуурт суун,хурдыг мэдрэн бие сэтгэлийн ядаргаа тайлах болно.

Намрын улиралд ой мод бүхэлдээ улаан өнгөөр будагдан олон арван мянган акр улаан навчит хурганы уул онцгой өнгө дөрхөөр жуулчдын сэтгэлийг татна. Уулс нь өнгийн туяа татан, орчлогын гойд үзэмж тосон будгийн зураг шиг хүмүүсийн нүдийг хужирлана.

Өвлийн улиралд цас орсны дараах уулын хөндий цагаан өнгөөр бүрхэгдэж, цэцэрлэгт хүрээлэнгийн үүдэнд байрлах цанын баазанд хүмүүсийн инээд хөөр бялхана. Мөс, цас, өнгөт паалан нь цэцэрлэгт хүрээлэнг улам л үзэсгэлэнтэй болгоно. Мөс, цас, өнгөт паалантай ертөнцөд та Зибогийн вааран эдлэл, паалангын соёлыг үзэх боломжтой. Энэ бүх зугаа цэнгэлийн дараа Бөшань маягийн амттангаар хооллохгүй яаж болох вэ? Та хоолны гудамжинд очиж шарсан мах амтлан, халуун цай ууж, өвлийн хүйтнийг үлдэж болно.

Улаан навчит хурмын уул аялал жуулчлалын бүс нь бүх насныханд тохиромжтой аялал сэлүүцлийн газар. Үзэсгэлэнт газар нь худалдаа дэлгүүр олон, баялаг. Өдөр шөнийн турш аялал хийж болох төдийгүй бүх насны хүмүүсийн хэрэгцээг хангаж, судалгаа хийх, баг хамт олноороо аялах, өөрийн машинаар аялах, спортын арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой газар юм.

 

Зохиогч: ГАО ЮЭ ШЯНЬ
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ЖИНЬ ЧЁ сэтгүүл
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан