12 настай охиныг хүчиндэж, амь насыг нь хөнөөсөн Г.Гантулгад Дорноговь аймгийн анхан шатны шүүхээс БҮХ НАСААР НЬ ХОРИХ ял оноолоо

12 настай охины амийг хөнөөсөн Г.Гантулгыг шүүх хурал Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд өнөөдөр /2024.04.16/ 09:00 цагаас эхэлсэн.
Өмнө нь гуравдугаар сарын 29-нд товлогдсон уг хурал шүүгдэгч өмгөөлөгчөө сольсон. Шинээр ажиллах өмгөөлөгч нь хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэд танилцах шаардлагатай. Хохирогчийн тал өмгөөлөгч нэмж авахаар болсон зэрэг шалтгаанаар хойшилсон билээ. Г.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/, 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/, 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн.
Одоогийн байдлаар шүүх хурал улсын яллагч яллах дүгнэлтийг уншин сонсгосны дараа шүүгдэгч эцсийн үгээ хэлсэн бөгөөд яг одоо эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг танилцууллаа. Улмаар Г.Гантулгад бүх насаар нь хорих ял оноожээ. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан