Богдхан уулын нүхэн туннелийн ТЭЗҮ, зураг төсөв боловсруулах тендерт БНХАУ-ын "China Design Group Co Limited" ХХК 49.8 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлж, шалгарчээ. Тодруулбал, Зам, тээврийн яамнаас өнгөрсөн 11 сарын 11-нд "Хөшигийн хөндий туннел” төслийн урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв /Улаанбаатар, Төв, Хөшигийн хөндий/"нэртэй 55.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер зарлаж, энэ сарын 17-нд үр дүн нь гарчээ. Шалгарсан "China Design Group Co Limited" ХХК-тай гэрээ байгуулах эрх олгогдсон байна.
Тендерт БНСУ, БНХАУ, ОХУ-ын 8 компани оролцжээ.