13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдэд оноосон ялыг хэвээр үлдээлээ


Хоёр жилийн өмнө “Очир” төвийн буудлын өрөөнд 13 настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн М.Амарболд, Б.Жавхлан нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр боллоо. Тус шүүх хурлаар анхан шатны шүүхээс оноосон ялыг хэвээр үлдээсэн байна.

Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдсэн. М.Амарболд, Б.Жавхлан хоёрт анхан шатны шүүхээс бүх насаар нь хорих ялыг оноосон бөгөөд шүүхээс хаалттай хорих ангид эдүүлэхээр заасан юм.

Яллагдагчид өмгөөлөгчөөрөө дамжуулан оноосон ял хүнд байна хэмээн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан аж. Тэднийг шүүхээс 13 настай охиныг архиар хордуулан биеэ хамгаалх чадваргүй болгож улмаар зүй бусаар хүчирхийлж амийг нь егүүтгэсэн хэмээн үзэж дээрх ялыг оноосон. 

Хүсэлтийн дагуу өнгөрсөн долоо хоногт болох байсан давж заалдах шатны хурал шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй тул хойшуулах шийдвэр гаргасан байсан бөгөөд өчигдөр ийнхүү хурал нь болов.

О.Гэрэл 

Оллоо.mn скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан