Угаартсан иргэдэд нэг тэрбум төгрөг өгөхийг шаардав

Угаартсан иргэдэд нэг тэрбум төгрөг өгөхийг шаардав

 

2018 оноос хойш Шахмал түлшнээс болж угаартаж нас барсан хүмүүсийн ар гэрт нөхөн олговор шаардаж Засгийн газрыг шүүхэд өгч байгаа асуудлаар Хүний их эмч, АУ-ны доктор Г.Ууганцэцэг мэдээлэл хийлээ.

2018 оноос хойш 17.300 иргэн шахмал түлшинд угаартаж эрүүл мэндээрээ хохирчээ. Тиймээс дараах шаардлагуудыг Засгийн газарт хүргүүлж байна.

  • Агаарын чанарын стандартыг батлуулах
  • Түүнчлэн угаарын хийн архаг хордлогыг эмчлэх үндэсний стандартуудыг олон улсын стандартад нийцүүлэн 2025 оны тавдугаар сарын 1-ний өдрийн дотор боловсруулж долоодугаар сарын 1-ний дотор батлах.
  • Угаарын хийн улмаас амь насаа алдсан иргэдийн ар гэрээс уучлалт гуйж нас барсан иргэний ар гэр тус бүрт 1 тэрбумын нөхөн олговор олгохыг шаарджээ. 
  • Дэлхийд агаарын бохирдлоор Монгол Улс тэргүүлж байгаа ч одоог хүртэл Улаанбаатарчууд юугаар амьсгалж байгаагаа мэдэхгүй байна. Шахмал түлшний барьцалдуулагч нь ямар ч стандартгүй буюу зөвхөн цардуулын стандарттай. Ийм түлшийг түлээд гарсан яндангаас ямар бодис агаарт дэгдэж байгаа утааны найрлагыг судалж, үр дүнг олон нийтэд мэдээлэх үүргээ Засгийн газар түүний харьяа байгууллагууд биелүүлээгүй. Хордлогын мэдээллийг улсын нууцад хамааруулж, олон нийтийн мэдэх эрхийг хангахгүй байгаагаас гадна Агаарын чанарын индексийг мэдээлдэг agaar.mn-ийн мэдээлэл нь бодитой бус, бүр үзүүлэлтүүд нь дэлхийн зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс өндөр байна.

    Цочмог хордлогод өртсөн буюу угаартаж нас барсан хүний тоог л улс мэдээлдэг. Гэтэл цочмог хордлогоос гадна архаг хордлого аюул дагуулж байна. Улаанбаатар хотын нийт иргэд өдөр бүр угаарын архаг хордлогод өртсөөр байгаа.

    Угаарын хийн цочмог хордлогод ямар нэгэн байдлаар өртсөн хүн бүрийн тархины хаа нэг газарт үйл ажиллагаа нь дахин сэргэхгүй болох эсвэл мартамхай болох, тэнэгрэх, сэтгэл гутралд өртөх, стрессд өртөмтгий болох зэрэг хоруу чанартай. Үүнийг угаарын хийн үлдэц гэж нэрлэдэг. Энэхүү угаарын хийн үлдэц, олон нийтийн мэдрэл, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг судалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахгүй байна. Бид өдөр бүр угаарын хийн архаг хордлогод өртсөөр бна. Тэгвэл архаг хордлогод өдөр бүр өртөж бгаа хүмүүсийн эд эс, эрхтэн системүүд хэрхэн өвчилж бгаа бол гэхээс гол харлаж бна. Ялангуяа бага насны хүүхдүүдэд ямар бгаа бол?

    Монгол улсад цочмог хордлого эмчлэх MNS6449- 2013 гэсэн стандартаас өөр архаг хордлого эмчлэх стандарт гэж алга байна. Архаг хордлого эмчлэх стандартыг баталж хэрэгжүүлээгүй.

    2022 онд амьсгалын тогтолцооны өвчнөөр 608,837 хүн өвчилсөн нь нийт өвчлөлийн нэгдүгээрт буюу 17 хувь байгаа юм. Агаарт буй гол найрлага болох хий тоос тоосонцорууд нь хамгийн түрүүнд амьсгалын замын тогтолцоог гэмтээдэг. Үүний дараагаар зүрх судас, мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг. Дэлхийн өвчний дарамтын судалгаанд Монгол Улсын хүн амын эрүүл мэндэд агаарын бохирдол асар ихээр нөлөөлж байгааг тогтоосон. 2013 оны байдлаар улсын хэмжээнд цаг бусаар нас барж буй гурван өвчин нь агаарын бохирдлоос үүдэлтэй байсан.

    Шүүх шинжилгээний статистикт сүүлийн долоон жилийн хугацаанд (2017-2023) хугацаанд 745 хүн угаарын хийн хордлогод өртөж нас барсан байна. Энэ зөвхөн нас барсан хүний тоон үзүүлэлт.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан