Дэлхий нийт Хятадын Цагаан сарыг хамтдаа тэмдэглэлээ

Энэ жилийн Цагаан сарын баяр бол дэлхийн өвд амжилттай бүртгүүлсний дараах анхны Цагаан сар юм. Сүүлийн үед дэлхийн олон оронд Цагаан сарыг угтаж, баяр баясгаланг хуваалцсан олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан байна.

Хятадын Цагаан сарын баярыг хилийн чанадад тэмдэглэн, дэлхий дахинд нэгдсэнээр дэлхийн хэмжээнд нөлөөлөл нь нэмэгдсээр байна. Статистик мэдээгээр одоо дэлхийн 20 шахам улс Цагаан сарын баярыг хууль ёсны баяр болгон тэмдэглэж, 200 шахам улс орон, бүс нутагт Цагаан сарын баярын олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж, дэлхийн хүн амын тавны нэг орчим нь Цагаан сарыг янз бүрийн хэлбэрээр тэмдэглэж байна. Цагаан сарын баяр нь дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн биет бус соёлын өв болж, дэлхийн хэмжээнд  хамтдаа тэмдэглэн, бүх улс орны ард түмэнд соёлын өвөрмөц туршлага авчирсан арга хэмжээ болжээ.

Цагаан сарыг дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэж байна

БНХАУ-аас Өмнөд Африкт суугаа Элчин сайдын яамнаас зохион байгуулсан шинэ жилийн хүлээн авалтад Хятадын уран бичлэг, зурхайн тамга, үсэгт тамга зэрэг соёлын туршлагыг хэрэгжүүлэх төсөл Өмнөд Африкийн олон хүмүүсийн сонирхлыг татав.

Малайзын Малакка хотын Жонкер гудамжинд 100 хүн хамтдаа "Малайз-Хятадын найрамдлын арслант бүжиг" бүжиглэж, Цагаан сарыг угтжээ. 2000 гаруй улаан дэнлүү, 6 шинэ жилийн нуман хаалга, Жянсү мужаас хандивласан "Чиньхуай дэнлүү", Хэнань мужийн Аньян хотоос хандивласан "Арван хоёр жилийн зурхайн 3D гэрэлтүүлгийн чимэглэл" зэрэг нь энэ гудамжийг Цагаан сарын баярын уур амьсгалаар дүүрэн болгож байна.

Хэрэв та Цагаан сарын баяраар АНУ-ын нийслэл Вашингтонд зочлох юм бол Кеннедигийн нэрэмжит тайзны урлагийн төвд Хятадын үндэсний балетын “Цагаан сар" Хятадын бүжгэн жүжгийг үзэхгүй байхын аргагүй болох биз. Энэхүү бүжгэн жүжгийг "Щелкунчик" сонгодог балетаас сэдэвлэн бүтээсэн бөгөөд баруунд алдартай "Щелкунчик" жүжигт романтик, үзэсгэлэнтэй хятадын сэтгэл татам байдлыг харуулжээ. “Арван хоёр  жилийн бүжиг", "Хос уянгын бүжиг", "Торгоны бүжиг", "Тан Хүлү бүжиг", "Шаазан бүжиг" болон бусад бүжгүүд ээлжлэн тоглож, Хятадын ардын баялаг, өнгөлөг ардын ёс заншлыг тод харуулсан байна.

Цагаан сарын баяраар дэлхийн өнцөг булан бүрд хүмүүс хаа сайгүй гэрэл, чимэглэл, баяр баясгалантай, бүх төрлийн соёлын үзүүлбэрүүдийг сонирхон нүдээ хужирлана. Цагаан сарын баяраар янз бүрийн орны хүмүүс хамтдаа Цагаан сараа тэмдэглэж, баяр баясгалан, эв найрамдлын сайхан дүр зургийг бүтээж байна.

Цагаан сарын баяраар Хятадын биет бус соёлын өв улам бүр дэлхий даяар тархаж, хүмүүст халуун дулаан, гайхалтай мэдрэмжийг төрүүлж байна. Герман, Францад Хятадын Гуандун мужийн Шаньтөү хотоос ирсэн янгуу бүжгийн хамтлаг Ханау, Франкфурт, Парис, Лион болон бусад хотуудад очиж үзүүлбэрээ үзүүлжээ. Унгарын Будапешт хотын Хятадын соёлын төвд хоёр орны биет бус соёлын өвийн уламжлагчид Сүжөү хатгамал болон Мачиү хатгамлын түүхэн уламжлал, уран сайхны онцлогийг танилцуулж, хатгамал урлах арга барилыг заажээ. Лаос дахь Хятадын соёлын төвд туайн орон нутгийн иргэд, Хятадын Хубэй мужийн сийлбэртэй цаасан урлал, цаасан хайчилбар хийх ур чадвар, цай боловсруулах мэргэжил зэрэг тусгай төслүүдтэй танилцлаа.

Энэ жилийн Цагаан сарын баяр бол Хятад улс гадаадын жуулчдын визгүй зорчих цар хүрээг өргөтгөж, оновчтой болгосны дараах анхны жил тул гадаадын жуулчдын Хятадад зочлох хүсэл эрмэлзэл нэмэгдэж байна. Хятадын том жижиг гудамжаар гадаадад жуулчид худалдан авалт хийн, хоол унд амтархан, дэлгүүр хэсч явна. Хятадын олон газар орон нутгийн зан заншил, соёлын туршлагад тулгуурлан аяллын маршрутыг зохиож, "Биет бус соёлын өвийн аялал" эхлүүлсэн нь дэлхийн хэрэглэгчдийн анхаарлыг ихээр татаж байна.

Өнгөрсөн сард "Дэнлүүний баяр", "Ши жүжиг", "Сычуань дуурийн нүүр хувиргалт" зэрэг соёлын хөтөлбөрүүдийн гадаад жуулчдын тасалбарын захиалга өмнөх оны мөн үеэс зургаа дахин нэмэгджээ. Цагаачлалын үндэсний газраас энэ жилийн Цагаан сарын баяраар улс орон даяарх боомтууд хилээр орох болон гарах зорчигчдын урсгалын шинэ үеийг эхлүүлж, өдөр бүр орж ирж буй зорчигчдын дундаж тоо 1.85 саяд хүрч, өнгөрсөн жилийн хаврын баяраас 9.5 хувиар нэмэгдэх болно гэж төсөөлж байна.

Олон газар Цагаан сарыг шинэлэг маягаар угтаж байна

Сар шинийн баярыг тохиолдуулан могой жилийн зурхайн маркийг шинээр гаргалаа. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Шуудангийн Захиргаа Нью-Йорк хотноо могой жилд зориулан хувийн хэвшүүлсэн маркийн хуудсыг гаргажээ. Мөн АНУ, Франц, Фижи, Беларусь зэрэг улсууд өөрсдийн өвөрмөц онцлог бүхий дурсгалын зурхайн маркийг худалдаанд гаргаж, нутгийн ард түмний ташаалыг хүлээсэн байна.

Цагаан сарыг шинэлэг маягаар угтаж, сайхан эхлэлийг тавьж байна. Зарим улс орны Цагаан сарын баярыг тэмдэглэх арга хэлбэр нь шинэлэг содон байж хүмүүсийн сэтгэлийг баясгаж байна.

Малайзын нийслэл Куала Лампурт 1200 дрон шөнийн тэнгэрийг гэрэлтүүлж, "Хятад-Малайзын найрамдал урт удаан наслах болтугай", "Хавар", могой, цагаан хэрэм, аварга панда, цаасан шувуу гэх зэрэг дүрсийг харуулж, хүмүүст технологийн хүчтэй мэдрэмж төрүүллээ.

Испанийн Мадридын Фуэнлабрада хотод 2025 оны "Хятадын цагаан сар" могой жилийн Цагаан сарын баярт зориулсан авто замын гүйлтийн уралдаан шинийн дөрөвний өглөө эрт эхэлсэн байна. Испани болон хилийн чанад дахь Хятадын 1000 гаруй иргэн өглөөний нартай уралдан Цагаан сарын баяраа тэмдэглэжээ.

АНЭУ-д 2025 оны "Урин дулаан хавар, аз жаргалтай Цагаан сарын баяр" Хятадын шинэ эрчим хүчний автомашины парад болж, Дубайд цугларсан Хятадын 13 автомашины компанийн 60 гаруй шинэ эрчим хүчний автомашины цуваа Шейх Аль-Саламын үзэсгэлэнт гудамжаар Абунухагийн соёлын өвийн наадмын талбай хүртэл явав.

АНЭУ-ын ГХЯ-ны Эрчим хүч, тогтвортой хөгжлийн газрын дарга Калкаш:

- Цагаан сарын баярын жагсаал нь АНЭУ болон Хятадын соёл иргэншлийн солилцоо, харилцан суралцах үлгэр жишээ болсон. Хятадын Цагаан сарын баярыг хамтдаа тэмдэглэх парадад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгсэл оролцуулж байгаа нь ногоон аяллын үзэл баримтлалыг хэрэгжүүлж, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах АНЭУ, Хятадын хамтын хүчин чармайлтад ашигтай хувь нэмэр оруулна гэж найдаж байна.

Нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлнэ

Цагаан сарын  баярын үеэр олон улсын байгууллага, олон орны ард түмэн Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн сайхан хүлээлтийг илэрхийлж, Хятад улстай найрамдалт харилцаагаа гүнзгийрүүлэн, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх чин хүсэлтэй байгаагаа илэрхийлж, шинэ онд улам их ашиг хүртэж, хамтдаа ялалт байгуулахыг хүсэж байгаагаа илэрхийллээ.

"Шинэ онд Унгар, Хятадын харилцаа Унгарын Токажи дарс шиг анхилуун үнэртэй, амттай, зөөлөн, урт удаан үргэлжилсэн байх болтугай", "Малайз, Хятад хоёр хамтдаа цэцэглэн хөгжсөн түншлэлийн харилцаа, хамтын хөгжлийн зорилтыг хамтдаа хэрэгжүүлнэ гэж найдаж байна", "Шри Ланка Хятад улстай гар нийлэн хамтран ажиллаж, Хятад, Кирибати хоёр орны хамтын зорилгод хүрэхийн тулд үргэлжлүүлэн ажиллана", Бид Кирибати, Хятадын найрсаг харилцааг тасралтгүй бэхжүүлэхийг хүсэн хүлээж, Хятад улс дэлхийг илүү өргөн хүрээтэй орчин үеийн хөгжилд хөтлөн, хүн төрөлхтний энх тайван, эерэг өөрчлөлтөд шинэ хувь нэмэр оруулахыг хүсэн хүлээж байна. Гадаадын төрийн тэргүүнүүд саяхан Цагаан сарын мэндчилгээ дэвшүүлж, Хятад улстай хамтран хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулахыг хүсэн хүлээж байгаагаа илэрхийлэв.

Цагаан сар хэмээх энэхүү өнө эртний, мөнх ногоон, өнгө ялгарсан, халуун дулаан баярын өдөр болох тэмдэглэлт баяр нь Хятад улс болон дэлхийн хоорондын зайг ойртуулж, дэлхийн соёл иргэншлийн харилцан суралцахад шинэ эрч хүч нэмсээр байна.

Саяхан Панамын нийслэл Панам хотод хилийн чанад дахь Хятад улсын иргэдийн зохион байгуулсан Хятадын Цагаан сарын сүмийн наадам роботууд жуулчдад хятад цайгаар үйлчилжээ

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч  ШЮЙ ЮНЖЭН

Саяхан Шинэ Зеландын нийслэл Веллингтон хотод Цагаан сарын баярыг тэмдэглэх олон үндэстний арга хэмжээний хүрээнд нутгийн иргэд Хятадын уран бичлэгийн бүтээлүүдийг дэлгэн үзүүлжээ

 Гэрэл зургийг: МЭН ТАО /Синьхуа агентлаг/

Саяхан ОХУ-ын Санкт-Петербург хотын сурагчид бага, дунд сургуулийн Цагаан сарын баярын концертод Хятадын уран бичлэг бичжээ

 Гэрэл зургийг: МӨ ЖИННА /Синьхуа агентлаг/

Саяхан Хятадын үндэсний балетын багийн Цагаан сард зориулсан  "Цагаан сар" хэмээх бүжгэн жүжиг Америкийн нийслэл Вашингтон хотын Кеннедигийн нэрэмжит урлагийн төвд нээлтээ хийлээ

 Гэрэл зургийг: Синьхуа агентлагийн сэтгүүлч ХҮ ЮСҮН

 Орчуулсан/ Саранчимэг

 

Зохиогч: ЖЯ ПИНФАНЬ
Найруулагч: С. Саранчимэг
Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан