Путин Украиныг террорист халдлагад бэлтгэхийн тулд гал зогсоох хүсэлтэй байгаа гэжээ

Путин Украиныг террорист халдлагад бэлтгэхийн тулд гал зогсоох хүсэлтэй байгаа гэжээ

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин лхагва гарагт /2025.06.04/ үг хэлэхдээ Украин террорист халдлагад бэлтгэж, дахин зэвсэглэхийн тулд гал зогсоох хүсэлтэй байгаа гэжээ. Украин, Европын холбоо, АНУ ямар нэгэн болзолгүйгээр шууд 30 хоногийн хугацаатай гал зогсоохыг хүсэж байгаа. Киевийн төлөөлөгчид даваа гарагт /2025.06.02/ Истанбул хотноо Москвагийн талтай уулзахдаа гал зогсоох санал дахин тавьжээ.

Тэгвэл Путин лхагва гарагт болсон засгийн газрын хуралдааны үеэр үг хэлэхдээ “Яагаад байлдааныг зогсоож тэднийг урамшуулна гэж. Тэр хугацаанд Киевийн дэглэм барууны зэвсгээр тоноглоно. Бас хүчээр явуулж буй цэрэг татлагаа үргэлжлүүлж, өөр террорист халдлага үйлдэхэд бэлтгэнэ” хэмээсэн юм.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОХУ-ын хилийн бүсүүдэд гүүр нурсны улмаас галт тэрэг замаасаа гарсан осол тохиолдсон. Үүний улмаас долоон хүн амь үрэгдэж, 115 хүн бэртсэн юм. Путин тус явдлыг Украины явуулсан террорист халдлага байсан гэжээ. Тэр нэмж хэлэхдээ Украин хэлэлцээрийн үйл явцыг саатуулахыг оролдож байгаа тул халдлагыг үйлдсэн гэж мэдэгдээгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан