АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

АПЕК-ийн чуулганаар "G-Dragon" үнэгүй дуулж, "RM" илтгэл тавих уу?

 

"BTS" хамтлагийн ахлагч "RM" Өмнөд Солонгосын Хойд Кёнсан мужид Лхагва гаригт эхлэх Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэлнэ. Энэ нь к-поп уран бүтээлч АПЕК-ийн чуулганд илтгэгчээр оролцож буй анхны тохиолдол юм. "RM" англи хэлээр АПЕК-ийн бүс нутгийн соёлын салбар, Солонгосын соёлын зөөлөн хүчний бодлогын талаар илтгэл тавина.

Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гүйцэтгэх захирлуудын дээд хэмжээний уулзалтад гишүүн 21 орны эдийн засаг, бизнесийн удирдагчид оролцоно.

Дашрамд дурдахад, АПЕК-ийн чуулганы үеэр "Big Bang" хамтлагийн гишүүн "G-Dragon" задгай талбайд үнэгүй тоглолт толилуулна гэх цуу яриа гарчээ. Тэгвэл энэ цуу яриа худал болохыг албаныхан Ням гаригт мэдэгдлээ. "G-Dragon"-ы тоглолтод зориулсан аливаа бүртгэл, өргөдөл зэрэг зүйл нь хуурамч болохыг мөн анхааруулжээ.

"G-Dragon" АПЕК-ийн олон нийтийн элч төлөөлөгчөөр ажилладаг. Тийм учраас өмнө нь үнэ төлбөргүйгээр сурталчилгааны бичлэгт нь оролцож байсан ажээ.

G-Dragon plays the role of captain in new APEC Summit promo video

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD, KOREA TIMES

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан