Дугуй түрээсийн үйлчилгээ дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ


Өнгөрсөн жил хэсэг хугацаанд туршихад нийслэлчүүдээс сайн үнэлгээ авч, хүлээлт үүсгээд байсан “Ubike” дугуй түрээсийн үйлчилгээг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр болжээ.
Энэ талаар тугуй түрээслэх төслийг санаачилсан Г.Дашням “20 зогсоолд 200 гаруй дугуйг үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Тавдугаар сараас тоог нь нэмнэ. Өнгөрсөн жилийн байдлаас үзэхэд дугуй эвдэх, эд ангийг нь хулгайлах тохиолдол цөөнгүй гарсан. Энэ жилээс иргэд соёлтой үйлчлүүлнэ гэдэгт найдаж байна. Үнэ ханшид нь өөрчлөлт ороогүй. Яг анхныхаараа байгаа” гэжээ.  
Дашрамд, Дугуйг нэг цаг түрээслэхэд 1000 төгрөг. Хоёр цаг бол 1500 төгрөг. Харин зориулалтын зогсоолд бус орон сууц, эсвэл ажлын байрныхаа гадаа дугуйгаа тавьсан тохиолдолд 500 төгрөг нэмж төлөх юм байна. Унадаг дугуйг хулгайд алдахаас сэргийлж тус бүрт нь GPS төхөөрөмж суурилуулжээ. скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан