Шахааны вагонууд түрүүчээсээ тараа таниулж эхлэв

УБТЗ нийгэмлэгийн “Сайншанд” өртөөнд өнгөрсөн сарын 25-нд туслах зам дээрх 85404390 дугаартай ачааны вагоны дам нуруу хугарсан байжээ. Эл гэмтлийг вагон шалгагчид 23.20 цагт илрүүлснээ мэдэгдсэн гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Дээрх мэдээллийг УБТЗ нийгэмлэгийн удирдлага багагүй нууцалж, байдаг л нэг гэмтэл мэтээр яриад өнгөрсөн бололтой. 
Вагоны дам нуруу буюу тэргэнцрийн голд гарсан гэмтлийг ноцтой гэдэг зэрэглэлд авч үздэг юм байна. Гэтэл удирдлага нь дээрх гэмтлийн зэрэглэлийг бууруулан хэлэлцсэн гэх. Хэрэв дээрх вагон ачаатай, замд явж байхад нь ийм гэмтэл гарсан бол төмөрзамчдын хэлдгээр тэр цуваа овоолсон төмөр болох байсан аж. 
85404390 дугаартай ачааны вагон нь ОХУ-аас худалдаж авсан, тус улс акталсан байсан 1000 “төмөр амбаар”-ын нэг байсан гэдгийг зарим эх сурвалж нотолж буй юм. УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа, тухайн үеийн Зам, тээврийн дэд сайд асан нар журамдаа өөрчлөлт оруулан байж, төлбөрийг нь оффшор бүс дэх компаниар дамжуулан хийж авсан дээрх вагонууд ийнхүү түрүүчээсээ тараа таниулж эхэллээ гэж ажилтнууд нь жиг жуг хийж байгаа гэнэ. 
Төмөр замчдын дүрслэн ярьж байсанчлан дээрх “төмөр амбаар”- уудын 400 гаруйг оруулж ирээд Зүүнхараа дахь засварын газарт аваачин өнгө зүсийг нь сайжруулан ашиглаж эхэлсэн байдаг.
 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан