Голомт Капитал ҮЦК-ийн хамт олон Зайсан хилл цогцолборт шинэ салбараа нээлээ


Монголын үнэт цаасны зах зээлд тэргүүлэгч Голомт Капитал үнэт цаасны компанийн хамт олон харилцагчдадаа үйлчилгээгээ ойртуулах зорилгоор Зайсан хилл цогцолборт шинэ салбараа нээлээ. Ингэснээр харилцагч үнэт цаасны данс нээлгэх, дотоодын болон гадаадын олон улсын хөрөнгийн биржийн арилжаанд оролцох боломжтой юм.  
 
 
Голомт Капитал ҮЦК ХХК нь байгууллага, аж ахуйн нэгж, компанийн хөгжлийг дараагийн шатанд гаргах, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, олон улсын зах зээлд хөл тавихад нь туслах, хөрөнгө оруулагчийн боловсролыг дэмжих зэрэг үйл ажиллагаа явуулдаг. Тус компани нь 2018 онд үндсэн андеррайтераар нь ажилласан төслүүддээ  нийт 19,6 тэрбум төгрөг, 18,5 тэрбум төгрөгийн бондын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлснээс гадна монголын анхны даатгагдсан Эрчим бонд, Говь ХК-ийн хувьцаа хуваах төслийг амжилттай хэрэгжүүлсэн зэрэг амжилтаараа хөрөнгийн зах зээлд манлайлагч байр суурьтай ажиллаж, үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр байна.  
 
 
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон Монголд анх удаа харилцагч хөрөнгийн биржийн арилжаанд онлайнаар оролцох боломжийг нээснээс гадна хувьцааны дансаа өөрөө нээх боломжтой SocialPay аппликэйшнийг нэвтрүүлсэн юм. Мөн тун удахгүй Монголд анх удаа Interactive Brokers-ийн үйл ажиллагааг эхлүүлэх гэж байгаа бөгөөд ингэснээр харилцагч дэлхийн хөрөнгийн биржийн арилжаанд өөрийн биеэр шууд оролцох боломж нээгдэх юм байна. 
 
 
Голомт Капитал ҮЦК ХХК нь сар гаруйн өмнө Түмэн Шувуут ХК-ийн 10 тэрбум төгрөгийн IPO-г амжилттай гаргасан бол тун удахгүй Монос Хүнс компанийн IPO-г олон нийтэд санал болгохоор ажиллаж байна. Тус компани нь 8.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байгаа бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу 122 сая ширхэг хувьцааг, нэгжийн үнэ нь 70 төгрөгөөр олон нийтэд санал болгох юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр олон улсын GMP, ISO-9001:2015, HACCP стандартыг нэвтрүүлсэн, орчин үеийн дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж бүхий Эрүүл мэндийн ус ундааны үйлдвэрийг ашиглалтад оруулах юм байна.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан