АНУ яагаад Монгол Улсын гуравдагч хөрш болох ёстой вэ

‘’Heritage’’ сангийн олон улс судлаач, эдийн засагч, профессор Энтони Ким  АНУ, Монгол хоёр улсын харилцаа, яагаад АНУ Монгол Улстай харилцаагаа сайжруулах шаардлагатай тухай нэгэн нийтлэл бичсэнийг хөврүүлэн хүргэе.
ОХУ, БНХАУ гэсэн хоёр том гүрний дунд орших гуравхан сая хүн амтай Монгол Улс АНУ-ын геополитикийн чухал түнш болох боломжтой.
АНУ-ын Монгол Улстай харилцахдаа барьдаг бодлого нь хоёр улсын хооронд олон төрлийн ашигтай боломжийг бий болгодог. Тухайлбал, хоёр улс 1987 онд албан ёсны дипломат харилцаа тогтоосон. Тэр үеэс хойш АНУ нь Монголын гуравдагч хөрш болсон бөгөөд  энэ нь стратегийн чухал ач холбогдолтой.
Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол улс АНУ-ын найдвартай дипломат холбоотон болсон бөгөөд энэ хугацаанд  бусад ЗХУ-ын улсуудаас ялгаатай нь эрүүл ардчилсан тогтолцоотой орон болсон юм.
Төрийн Департамент Конгрессийн Гадаад харилцааны санд зориулан 2019 оны санхүүгийн жилд төсөвлөсөн тайланд Монгол Улсын тухай “АНУ-ын улсаас Монгол улсад оруулах хөрөнгө оруулалт, тусламжийн үндсэн зорилго нь ОХУ, БНХАУ  хоёр хөрш орнууд хэтэрхий давуу эрхтэй болохоос сэргийлэн,  Монгол Улсын бие даасан, аюулгүй байдлыг хамгаалах зорилготой”  хэмээн заажээ.
Түүнчлэн хамгийн чухал нь Монгол Улс нь АНУ-ын  “Шинээр хөгжиж буй түнш”-д тооцогддог юм. Гэсэн ч бодит байдал дээр Монгол Улс аль хэдийн АНУ-ын стратегийн холбоотой асуудлаар тууштай хамтран ажилласаар иржээ.
Монгол Улс нь НАТО-гийн есөн түнш орны нэг бөгөөд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсоор ирсэн бөгөөд Африкт 1000 орчим цэргээ илгээж байжээ. Мөн 2003-2008 оны хооронд Ирак, Афганистанд  200 гаруй цэргээ илгээн, АНУ-ын цэргүүдтэй мөр зэрэгцэн алба хааж байсан юм.
Гэсэн ч хоёр улсын харилцааг бүх талын хамтын ажиллагаа болгон хөгжүүлэх шаардлагатай байгаа юм. Тухайлбал, АНУ-ын зүгээс Монголд эдийн засгийн түшиц болохоор томоохон хөрөнгө оруулалтад тулгуурласан тусламж, техник технологийн туслалцаа үзүүлэх хэрэгтэй байна.
Доналд Трампийн захиргаа АНУ-ын  түнш орнууддаа үзүүлэх туслалцааг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байгаа ч худалдааны бодит хамтын ажиллагаагүйгээр энэ нь дэмийн яриа болж мэдэх юм.
АНУ-ын хувьд Монгол Улстай харилцаагаа  хөгжүүлэх хамгийн хялбар гарц нь бодит хэрэгцээ, хангамж байгаа салбарын худалдааг сайжруулах юм.
Энэ асуудлаар АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын есөн гишүүн хоёр улсын хоорондын худалдааны хуулийн  төслийг танилцуулаад байгаа билээ.
Тэдний санал болгоод буй хуулийн төсөл нь Монгол Улсын одоогийн эдийн засгийн хөгжлийг хангахад чиглэсэн эдийн засгийн шинэчлэлийг урамшуулах замаар хэрэгжүүлэхэд практик туслалцаа үзүүлэх юм.
Төслийг өргөн барьсан гишүүд өнгөрсөн гучин жилийн турш найдвартай түнш Монгол Улс нь АНУ-ын эрхэмлэдэг  ардчилал, хүний эрхийг дээдлэх чиглэлд бүс нутагтаа тэргүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн юм. Цаашдаа ч хоёр улсын хоорондын найдвартай түншлэлийг үргэлжлүүлэн, хөгжүүлэхэд гадаад худалдаа нь хамгийн ашигтай байх юм.

Itoim.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан