Ийм тулаанчийг чи Монголд харахгүй!!!


Тиймээ чи буруу уншаагүй. Спорт, тэр дундаа тулааны спорт тухайн тамирчнаас бие бялдар, оюун ухаан, тэсвэр тэвчээр, эрсдэл гээд бүхий л зүйлийг шаарддаг. Бас дээрээс нь нас. Монголчууд бид хэлдэг дээ. Ид хийж бүтээх насан дээрээ яваа. Ид хийдэг нас гээд л.
Миний хэлэх гээд байгаа санаа бол 43 насандаа холимог тулааны Дэлхийн аваргын бүсийн төлөө дахин тулалдах гэж байгаа МУГТ Ж.Нарантунгалаг ямар агуу юм бэ?
Ямар их тэсвэр тэвчээр, өөрийгөө дахин дахин ялан дийлэх тэр агуу мэдрэмж хаанаас гардаг юм бэ? гэмээр. Би түүний нэг тулааныг хэзээ ч мартдаггүй юм. Одоогоос 3 жилийн өмнө 2016 онд “One championship” холбооны Дэлхийн аваргын бүсээ эргүүлэн авах тулаанаа “Кобра” хочит, ОХУ-ын тулаанч Марат Гафуровын эсрэг хийж байлаа. Тухайн тулаанд Нарантунгалаг гавьяат тулааны туршид илүү байсан ч Орос залуугийн гарамгай хийдэг боолтод орсон юм. Түүнээс өөр тулаанч байсан бол боолтод ороод гарч чадахгүйгээ мэдрээд шууд буугаад өгөх байлаа.
Гэтэл тэр эцсээ хүртэл бууж өгөлгүйгээр тэмцсэн. Улмаар ухаа алдаж шүүгч тулааныг зогсоосон. Тэгэхэд л би түүнийг энэ спортод бүх зүйлээ зориулдаг, ямар агуу тамирчныг мэдэрсэн юм. Тухайн тулаанаас хойш тэрээр 2 тулаан хийж хоёуланд нь ялалт байгуулсан. Энэ бүгдийг би яагаад бичээд байна вэ? гэхээр 4 дүгээр сарын 12-нд Филиппиний Манила хотод Ж.Нарантунгалаг Дэлхийн аваргын бүсийн төлөө Вьетнамын Мартин Нгуентай тулалдана. Түүний өрсөлдөгчийн талаар товчхон мэдээлэл хүргэе. Тэрээр өдгөө 29 настай. Манай тамирчнаас 13 насаар дүү. Октагонд 14 тулаан хийж 11-д нь өрсөлдөгчөө ялсан. 2017 онд Марат Гафуровыг хүнд цохилтоор буулган авснаар “One championship” холбооны “Featherweight” жингийн Дэлхийн аваргын бүсийг эзэмших болсон.
“One championship” холбоо Дэлхийд хэр нэр хүндтэй вэ гэсэн асуултыг асууя? Магадгүй та мэдэхгүй байж болох юм. Бидний сайн мэдэх “UFC” холбооны дараа орох нэр хүндтэй холбоо. Азидаа бол номер 1. Холимог тулааны супер од Конор Макгрегор-той Дэлхийн аваргын бүсээ хамгаалах тулаанаа хийж байсан Эдди Альварес хүртэл энэ холбоонд харьяалалтай. Тиймээс энэ холбоонд зүгээр ч нэг тамирчин тулалдаггүй юм. Бас зүгээр ч нэг тамирчин Дэлхийн аваргын бүсний төлөө 43 насандаа тулалдаггүй юм. Дахин нэг удаа Чингисийн цавчилтаа хийгээч. Дахин нэг удаа Монголчууд биднийгээ омогшуулаач. Дахин нэг удаа аваргын бүсээ эргүүлэн аваач. Дахин нэг удаа Дэлхийд ямар тамирчнаа мэдрүүлээч.
Эх сурвалж: Total Ayurbileg
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан