Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл нарын арван хүнд холбогдох хэрэг, мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга асан Э.Аззаяа нарын хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
Үүнээс гадна олны анхаарлыг татаж байсан, ажлын байран дээрээ авлига авч үйлдэл дээрээ баригдсан 1-р сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, Шинэ-Эхлэл сургуулийн захирал Л.Эрдэнэ нарын хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирсэн гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс мэдээллээ.