
Их аваргуудын араас Oзэки Tакаясү, Гоэйдо, Toчиношин, Сэкиваке Mитакэүми, Taкакейшёо, Kомүсүби Aби, Эндо, Хокүтофүжи нарын цолтнууд бичигджээ. Мөн Ичиножёо А.Ичинноров маэгаширагийн зүүний хоёрт, Taмаваши Б.Мөнх-Оргил зүүний дөрөвт, "Оитэказе” дэвжээний бөх Дайшёохо Ч.Шижирбаяр барууны 12-д, "Таманой” дэвжээний бөх Азүмарү С.Тодбилэг барууны 15-д тус тус эрэмбэлэгдсэн байна. Макүүчи зиндаанд ийнхүү Монголын зургаан бөх хүчээ сорих юм.
Аки башёд нийт Монголын 23 бөх барилдахаар Банцүкэд багтсан байна. Тодруулбал, Жүрёо зиндаанд тав, Макүшита зиндаанд найм, Сандамэ зиндаанд гурав, Жонокүчи зиндаанд нэг монгол бөх тус тус хүч үзнэ.
Д.Өлзийсайхан