Авлигатай тэмцэх газраас 2020.02.19-нд Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Мөнхбаатарыг хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баривчилжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан хахууль авсан хэрэгт холбогдуулан хойшлуулшгүй ажиллагаа явуулж 48 цагийн хугацаатай албадан саатуулсан бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шийдэх гэнэ.
Т.Хэрлэн