Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдаан энэ сарын 16-ны өдөр боллоо. Хуралдаанаар 13 шүүгчид холбогдох 11 гомдол хэлэлцсэнээс 3 шүүгчид 6 сар цалинг 30 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулав.
Мөн 3 шүүгчид холбогдох 2 гомдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хэвээр баталж, 3 шүүгчид холбогдох 3 гомдлыг хойшлуулж, 3 шүүгчид холбогдох 2 гомдлын сахилгын хэргийг хэрэгсэхгүй болголоо. Харин 1 шүүгчид холбогдох 1 гомдлын сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн байна.