Хятадын эрдэмтэд хоёр дахь шавар армийг илрүүлжээ


БНХАУ-ын археологчид өөр нэг шавар армийг илрүүлжээ. Эртний нийслэл Ци хотын бүсэд хоёр мянга гаруй жилийн настай тус олдворуудыг олжээ.
Энэ нь гурван зуун цэргээс бүрдсэн бяцхан шавар арми ажээ. Эдгээр баримлын  өндөр нь 20-30 сантиметр байна. Эдгээр дүрүүд нь У-ди хааны хүү Лю Хуны булшны нэг хэсэг олдвор юм. Хорьдугаар зууны 1960-аад оны төмөр зам тавих үед ханхүүгийн булш устгагдсан байна.
1974 онд Хятадад анх удаа шавар армийг нээн олсон байдаг. Шиан хотод орших эзэн хаан Цинь Ши Хуандигийн бунхныг тийнхүү олсон. Археологчид эндээс гайхалтай масштаб бүхий найман мянга гаруй дайчид болон морьдын бүрэн хэмжээний шавар баримлууд олсон юм. 1987 онд ЮНЕСКО Эртний Хятадын шавар армийг хүн төрөлхтний соёлын өвийн жагсаалтад багтаасан байдаг.   
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан