Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр 268 иргэн эх орондоо ирлээ


Улсын Онцгой комиссын  шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болоод байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр /2020.08.20/ Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоцны хувьд өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор Хонгконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирсэн юм.
Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, эрүүлийн мэндийн шалтгаантай-37, өндөр настан-3, бага насны хүүхэдтэй гэр бүл-26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 байгаа юм.
Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр /2020.08.21/ өглөө   08:15 цагт Улаанбаатарт газардлаа.  Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирлээ.
Түүнээс гадна, өнөөдөр Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц ниснэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан