А.АМБАСЭЛМАА: УЛААНБААТАРТ 2, СЭЛЭНГЭ АЙМАГТ 5 ТОХИОЛДОЛ НЭМЖ БҮРТГЭГДЛЭЭ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавируст халдварын талаар ээлжит мэдээллийг хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судлалын албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны арваннэгдүгээр сарын 29-ны өдөр  ХӨСҮТ-ийн вирус судлалын 2 лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, ЗӨСҮТ-ийн вирус судлалын автолаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон аймгийн салбар лабораториудад нийт 10308 шинжилгээ хийгдсэн. Нийт 7 тохиолдол шинээр нэмэгдлээ. Улаанбаатарт 2 тохиолдол шинээр илэрсэн нь /нийт 77/ ойрын хавьтлаар тусгарлагдсан 2 хүн юм.    Дүүргүүдээр хэлвэл Баянгол 21,  Сонгинохайрхан 10, Баянзүрх 25, Сүхбаатар 12, Хан-Уул 7, Багануур 1, Чингэлтэй 1 тохиолдол тус тус бүртгэгдсэн байна.

Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Энэ нь батлагдсан тохиолдлын ойрын хавьтал юм. Нийт батлагдсан тохиолдол 179 боллоо.  Дотоодын халдварын тохиолдол нийт 348 болсон. Монгол Улсын хувьд нийт батлагдсан тохиолдол 791, эдгэрсэн эдгэрсэн 354, ажиглалтад 31, ажиглалт тандалтын хугацаа дууссан 322  хүн байна. ХӨСҮТ-д  250 хүн, Цэргийн төв эмнэлэгт 178 хүн нийт 428 эмчилгээнд байна. Хөнгөн 342 хүн, хүндэвтэр  76, хүнд 4, маш  хүнд 6 хүн  байна" гэв.скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан