ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх


ЗОРИЛГО: Мэргэжлийн сэтгүүл зүйн үнэлэмжийг дээшлүүлэх
ШАЛГАРУУЛАХ НОМИНАЦИ: “Шилдэг сэтгүүлч”, "Шилдэг редактор”, “Орон нутгийн шилдгүүд”, "Шилдэг бүтээл”, "Шилдэг хэвлэл мэдээллийн байгууллага” гэсэн номинаци тус бүрээр шилдгийг шалгаруулна.  
ШАГНАЛЫН САН: 99.000.000 /ерэн есөн сая/  төгрөг
1. ШИЛДЭГ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАШилдгээр шалгарсан байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
  • Шилдэг телевиз - 1
  • Шилдэг радио- 1
  • Шилдэг сонин - 1
  • Шилдэг мэдээллийн сайт - 1
  • Шилдэг сэтгүүл – 1
2. ШИЛДЭГ БҮТЭЭЛШалгарсан бүтээл тус бүрт 4.000.000 /дөрвөн сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
  • Телевизийн шилдэг бүтээл - 1
  • Радиогийн шилдэг бүтээл - 1
  • Сонины шилдэг бүтээл - 1
  • Мэдээллийн сайтын шилдэг  бүтээл - 1
  • Сэтгүүлийн шилдэг бүтээл – 1
3. ОРОН НУТГИЙН ШИЛДГҮҮДШилдгээр шалгарсан орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага тус бүрт 5.000.000 /таван сая/, шилдэг сэтгүүлчид 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
  • Орон нутгийн шилдэг сонин– 1
  • Орон нутгийн шилдэг радио - 1
  • Орон нутгийн шилдэг телевиз - 1
  • Орон нутгийн шилдэг сайт – 1
  • Орон нутгийн шилдэг сэтгүүлч - 1
4. ШИЛДЭГ РЕДАКТОРШилдгээр шалгарсан редактор тус бүрт 3.000.000 /гурван сая/ төгрөгийн урамшуулал дагалдана
  • Телевизийн шилдэг редактор – 1
  • Радиогийн шилдэг редактор -1
  • Сонины шилдэг редактор -1
  • Мэдээллийн сайтын шилдэг редактор – 1
  • Сэтгүүлийн шилдэг редактор – 1
  • Хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын шилдэг менежер -1
5. ШИЛДЭГ СЭТГҮҮЛЧ: Шилдгээр шалгарсан сэтгүүлч тус бүрт 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн урамшуулал дагалдана.
  • Телевизийн шилдэг сэтгүүлч – 1
  • Радиогийн шилдэг сэтгүүлч -1
  • Сонины шилдэг сэтгүүлч -1
  • Мэдээллийн сайтын шилдэг сэтгүүлч – 1
  • Сэтгүүлийн шилдэг сэтгүүлч – 1
  • Гэрэл зургийн шилдэг сэтгүүлч -1
  • Шилдэг судлаач -1
                                                         ТАВИГДАХ ШААРДЛАГА:
- Нэр дэвшиж буй сэтгүүлч, бүтээл, хэвлэл мэдээллийн байгууллагын ажлын үзүүлэлт нь тухайн оных байна.
- Нэр дэвшүүлэхдээ тухайн редакци, байгууллагын хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн хуралдааны тэмдэглэлийг хавсарган ирүүлнэ.
- Нэр дэвшсэн сэтгүүлчдийн иргэний үнэмлэхний хуулбар, тус салбарт ажилласан түүхийг заавал хавсаргасан байна.
- Нэр дэвшүүлж буй үндэслэлд тухайн сэтгүүлч, ажилтан, бүтээл, байгууллагын ажлын шинэлэг байдал, сэтгүүлзүйн мэргэжлийн түвшин, МСНЭ-ийн гишүүнчлэл, татвар төлөлтийн байдлыг заавал тодруулан дурдсан байна.
- Нэг бүтээлийг нэг номинацид нэр дэвшүүлнэ.
- Нэр дэвшсэн бүтээл, сэтгүүлч, ажилтан, байгууллагын шалгаруулалтыг дараах хэлбэрээр шалгаруулна.
  • Мэргэжлийн экспертүүдийн санал дүгнэлт 40 хувь
  • Олон нийтийн цахим санал асуулга 30 хувь
  • МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн санал 30 хувь
НЭР ДЭВШИГЧДИЙН БҮТЭЭЛИЙГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Сүхбаатар дүүрэг. 11-р хороо. 7-р хороолол. Ногоон нуурын 101. Pro ONE оффис төв. 402 тоот. Утас: 11-330948, 70000948, 99736725
И-Мэйл: mseonline@yahoo.com
НЭР ДЭВШҮҮЛЭХ ХУГАЦАА:
2018 оны 11 дүгээр сарын 20-ноос 12 сарын 1-ний 18:00 цаг хүртэл хүлээн авна.
Шилдгүүдийг “Ган үзэг-2018” Сэтгүүл зүйн салбарын оны тэргүүн наадам дээр зарлаж, шагналыг гардуулна.

МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧДИЙН НЭГДСЭН ЭВЛЭЛИЙН 
АЖЛЫН АЛБАскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан