Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 хуулийн этгээд, хувь хүнд 104.2 сая төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан байна

 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас худалдаа үйлчилгээ эрхлэгч ААН байгууллагуудын халдвар хамгааллын дэглэм, үйл ажиллагаанд өдөр бүр хяналт шалгалт хийж байгаа талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээллээ. Шалгалтаар халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй, хүнсний аюулгүй байдлыг хангуулаагүй нийт 7,500 гаруй зөрчил илрүүлж 4,323 зөрчлийг арилгуулж 98 ААН байгууллага, иргэнд зөвлөмж хүргүүлсэн байна.
Харин “Бөмбөгөр”, “Хан талст”, “Баянзүрх”, “Дүнжингарав” худалдааны төв зэрэг нийт 91 газарт улсын байцаагчийн албан шаардлагаар хугацаат үүрэг даалгавар өгч хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.
Халдвар хамгааллын дэглэм мөрдүүлээгүй 201 хуулийн этгээд, хувь хүнд 104 сая 200 мянган төгрөгийн торгох шийтгэл ногдуулсан гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш мэдээлэлдээ дурьдаад байна.
Г.Оюунаа


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан