С.Моллай ялж, Б.Ганхайч хасагдлаа



Монголын жүдоч Саид Моллай 81 кг-д эхний ялалтаа байгуулж, шөвгийн 16-д шалгараад байна. Тэрбээр Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзад өмнө нь хоёр удаа ялагдаж байв. Харин энэ удаа олимпийн дэвжээнд хянуур болгоомжтой барилдаж, өрсөлдөгчөө үүрэх мэх хийгээд дутуудахад нь тэвэрч эргээд цэвэр ялалт байгуулав. Одоо Моллай шөвгийн 8-д үлдэх эрхийн төлөө Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевтэй барилдана. Хоёр бөх хоорондоо анх удаа таарч буй нь энэ юм.

сонин mn

Эмэгтэйчүүдийн 63 кг-д барилдсан Б.Ганхайч түүнтэй нэгэн зэрэг дэвжээнд гарч, Бразилын К.Куадрост хоёр вазари алдан ялагдаж, олимпийн наадмыг орхилоо. Манай бөх хашир туршлагатай бразил жүдочийг өмнө нь нэг ялж байсан ч олимпийн дэвжээнд тэрхүү амжилтаа бататгаж чадсангүй.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан