ТОКИО-2020: С.Батцэцэг өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана

 
Токио-2020 олимпын наадам 11 дэх өдрөө үргэлжлэн зохион байгуулагдаж байна. Өнөөдөр Манай улсын чөлөөт бөхийн хоёр тамирчин олимпын дэвжээнд зодоглоно. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 62 кг-д зодоглох Хүрэлхүүгийн Болортуяа эхний даваанд Энэтхэгийн залуу бөх Сонам Маликтай барилдах сугалаа татсан. Түүнийг давбал шөвгийн наймд Бразилын Лаис Нунес, Болгарын бөх, дэлхийн аварга, дэлхийн дэвжээнээс нийт зургаан медаль зүүгээд буй Тайбе Юсеин нарын ялсантай халз тулах юм. Тэрбээр өнгөрсөн жил Иван Ярыгиний гранприд түрүүлж, энэ жил тивийн аваргад үзүүрлэсэн амжилттайгаар Олимпод зодоглох гэж байна. Урьдчилсан шатны барилдаан 11:00 цагт эхлэх бөгөөд манай хүн долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.
Харин өнөөдөр мөн Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хүрэл медалийн төлөө барилдана. Ингэхдээ Азербайжаны тамирчин Э.Манолова, Кыргызстаны М.Жуманазарова нарын ялсан нь С.Батцэцэгтэй медалийн төлөө хүч үзэх юм. Медалийн төлөөх барилдаанууд 17:15 цагаас эхлэх бөгөөд С.Батцэцэг 13 дахь барилдаанд дэвжээнд гарах болно.

скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан