Трампын тангараг өргөх ёслолд 104 сая ам.доллар зарцуулжээ


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тангараг өргөх ёслолыг зохион байгуулахад хандив цуглуулах үүргийг гүйцэтгэдэг хороо энэ зорилгоор 107 сая ам.доллар цуглуулсны 104-ийг нь зарцуулсан байна. Энэ нь Барак Обамагийн анхны тангараг өргөх ёслолд зарцуулснаас хоёр дахин их мөнгө болох тухай телевизийн ABC суваг мэдээлжээ.
 
Тус суваг Трампын тангараг өргөх ёслолын хорооны баримт бичгийг олж авснаа олон нийтэд дэлгэсэн байна. Уг баримт бичигт АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд нийтдээ гурван том арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байсныг харгалзан үзвэл уг ёслол урьд өмнө болж байсан ёслолуудаас ялгаатай нь тийм ч сүрлэг биш байсан байна.
 
Нью-Йорк хотын Манхэттен дүүргийн Прокурорын газар Трампын тангараг өргөх ёслолын хорооноос гаргасан байж болзошгүй зөрчлийг шалгаж эхэлсэн тухай The Wall Street Journal сонин өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлжээ. Тус сонины эх сурвалжийн мэдээлснээр, тангараг өргөх ёслолд зориулсан хандивын мөнгөний зарим хэсгийг хууль бусаар зарцуулсан эсэхийг шалгаж байгаа аж.
 
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн 2009 онд хоёр дахь удаагаа өргөсөн тангаргийн ёслол тус улсын түүхэн дэх хамгийн өндөр өртгөөр зохион байгуулсан ёслол болжээ. CNN агентлагийн тооцоолсноор, уг ёслолд 150 орчим сая ам.доллар зарцуулсан байна.
НЬЮ-ЙОРК. /TASS/.  
МОНЦАМЭскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан