Роналду дасгалжуулагчдаа ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛСЭНГҮЙ


Португалын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Фернанду Сантуш ДАШТ-ийн дараа ажлаа өгсөн билээ.
Тэгвэл Португалын од Криштиану Роналду болон бусад 6 тоглогч Фернанду Сантушт талархал илэрхийлсэн пост оруулаагүй байна.
68 настай дасгалжуулагч найман жил Португалын шигшээ багийг дасгалжуулсан юм. Сантушийн ДАШТ-д дуудаж оруулсан 26 хөлбөмбөгчний 19 нь дасгалжуулагчдаа талархал илэрхийлсэн пост бичсэн бол одоогоор долоон тоглогч Сантушийн явж буй талаар ямар нэгэн зүйл хэлээгүй байгаа аж. Криштиану Роналду, Диогу Кошта, Жозе Са, Антониу Силва, Жоау Пальинья, Рубен Невеш, Рафаэл Леау нар дасгалжуулагчдаа талархал илэрхийлэхгүй байгаа талаар гадны хэвлэлүүд бичжээ.
Фернанду Сантушт хамгийн түрүүнд талархал илэрхийлсэн хүн бол Пепе аж. Тэрбээр Инстаграмдаа бичвэр оруулсны дараа Бернарду Силва, Вильям Карвалью, Бруну Фернандеш зэрэг бусад тоглогчид талархлын пост оруулжээ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан