Б.ЖАВХЛАН: Цар тахлын үед хүүхдийн мөнгө түүхэн үүргээ гүйцэтгэсэн


Засгийн газраас хүүхдийн мөнгөтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

                    Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан “Анх 2009 онд хүүхдийн мөнгө 20 мянган төгрөгөөр эхлэхдээ зорилтот бүлэг рүү халамж хэлбэрээр чиглэсэн. Тэгэхэд хүүхдийн мөнгөнд хамрагдахад хувь хүний амьжиргааны түвшин тодорхойлох асуумж бөглөдөг байсан. 2020 оны дөрөвдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгөөр дамжуулан өрхийн орлогыг дээшлүүлэх зорилгоор хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Цар тахлын хүнд үед хүүхдийн мөнгө түүхэн үүргээ гүйцэтгэсэн.
Харин өрхийн орлогыг хүүхдийн мөнгөөр дамжуулан дэмжих зорилт 2022 онд дууссан. 2023 онд өрхийн орлого нь унаагүй есөн хувь нь хүүхдийн мөнгөөсөө татгалзаачээ гэж байгаа юм. Өрхийн орлогыг харьцуулан тооцож, амьжиргааны түвшинг тодорхойлох нь харьцангуй оновчтой, зөв тоо байсан. Одоо амьжиргааны түвшин тодорхойлоход гарсан асуудал нь мэдээллийн сангийн давхардал. Иргэд шилжилт хөдөлгөөнөө бүрэн хийж, тухай бүрд нь мэдэгдээгүйн улмаас энэ асуудал гарсан. Тиймээс цаашид өрхийн мэдээллийн сангаа шинэчлэх шаардлагатай болсныг Засгийн газар хүлээн зөвшөөрч, ард иргэдээсээ хүлцэл өчиж байна” гэв.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан