Хятадын авилгын хэрэгтнүүд шоронд жимс, ногоо тарьж байна


Нэгэн цагт Хятадын аюулгүй байдлын “хаан” гэгдэж асан Жөү Ён Кан “унасан” улс төрчдийг хорьдог “Барын тор” гэж нэрлэгдэх болсон хорих ангид ногоо, жимс тарьж байна. Ойрын жилүүдэд тус улсын улс төрийн томоохон хэргүүдийн гол баатараар нэрлэгдсэн Чунь Чин хотын намын дарга асан Бо Си Лай, мөн тус хотын цагдаагийн газрын дарга асан Ван Ли Жунь нар нь хорих ангид каллиграфийг хоббигоо болгон хөгжүүлж байгаа аж.
Жижиг “ялаа”-аас элит “бар” хүртэл, БНХАУ-ын нийт 1,3 сая албаны хүмүүсийг 2012 онд Ши Жин Пин дарга болсноосоо хойш авлаад байгаа юм. Жөү, Бо, Ван гэх мэт сайд, дэд сайдын хэмжээний ял сонссон хүмүүсийн дийлэнх нь Чинь Чэн хорих ангид ялаа эдэлж байгаа билээ. Харин дээрх өндөр эрх мэдэлд байсан хүмүүстэй хамт хоригдож байгаа ялтангуудын гэр бүлийн нэр, овог нь л мэдэгддэгээс биш нөхцөл байдал энэ өндөр хамгаалалттай хананы цаана ямар байдгийг таах аргагүй юм.
Тус хорих ангид хуяг хийж байсан, ял эдэлж байсан мөн ялтнуудын ар гэрийнхэний Өмнөд Хятадын өглөөний мэдээнд өгсөн мэдээллээр бол авлига авсан, албан тушаал, эрх мэдлээ урвуулсан хэргээр бүх насаараа хорих ял сонссон Бо Си Лайгаар жишээ авч, түүнийг каллиграфийн хоббигоо Хятадын албаныханд өөрийнх нь хэргийг дахин нээн шалгаж үзэхийг хүссэн захидал илгээхдээ ашиглан хөгжүүлдэг гэсэн байна. Нэгэн цагт түүний баруун гараар нэрлэгдэж байсан экс цагдаагийн дарга Ван мөн л уран бичих авъяасаа хөгжүүлсээр байга аж. Сануулахад, Ван Ли Жунь нь Чэнь Дү хот дахь АНУ-н консулд Бо Си Лайгийн эхнэрийн үйлдсэн гэх Английн бизнесмэн Ниль Хэйвудийг хороосон хэргийг илчилсэн нь урван тэрслэх оролдлого байсан гэж үзэн шүүхээс 15 жилийн хорих ял оноосон билээ.
Бээжин хотын хойд захад, Ян уулын хормойд орших энэхүү “барын тор” гэх хорих ангийн нэг өрөө нь 16м2 байдаг ба Нийтийн аюулгүй байдлын яамны шууд харъялалд байдаг бол бусад хорих анги нь Хууль зүйн яаманд харъялагддаг байна.
Нийтэлсэн: Авлигатай Тэмцэх газар
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан