Хойд Солонгосын 800 мянга орчим иргэн цэрэгт элсэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ


Хойд Солонгосын 800 мянга орчим иргэн АНУ-ын эсрэг тэмцэхээр улсынхаа армид элсэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ. Баасан гарагт л гэхэд улс орон даяар 800 мянга орчим оюутан, ажилчид АНУ-ын эсрэг тэмцэхийн тулд цэрэгт элсэх хүсэлтэй байгаагаа  илэрхийлсэн талаар Хойд Солонгосын төрийн сонин Родонг Синмунд мэдээлсэн байна. АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилалтын хариуд Хойд Солонгос пүрэв гарагт тив алгасах баллистик пуужин болох (ICBM) Хвасон-17-г хөөргөсний дараа ийм мэдэгдэл хийсэн байна. Хойд Солонгосыг баллистик пуужин  харвахыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын дагуу хориглосон. Өмнөд Солонгос, Америкийн зэвсэгт хүчин Хойд Солонгосын өсөн нэмэгдэж буй заналхийллийг эсэргүүцэх зорилгоор 2017 оноос хойш хийгээгүй  өргөн цар хүрээтэй “Эрх чөлөөний бамбай 23” нэртэй хамтарсан сургуулилалтыг даваа гарагт эхлүүлсэн. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ болон Өмнөд Солонгосыг хурцадмал байдлыг нэмэгдүүлсэн гэж буруутгав.  Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол, Японы удирдагч Фумио Кишида нарын уулзалтаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены ирэх сард БНСУ-ын Ерөнхийлөгч  болон түүний эхнэрийг Цагаан ордонд хүлээн авахаар төлөвлөж байгаа юм. Консерватив үзэлтэй Юн болон түүний засаг захиргаа АНУ-Өмнөд Солонгосын эвслийг бэхжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлээ болгоод буй. Сөүл дэх Эвха эмэгтэйчүүдийн их сургуулийн профессор Лейф-Эрик Эйсли саяхан CNN-д  өгсөн ярилцлагадаа сургуулилт болон дээд хэмжээний уулзалтын хариуд Пхеньян пуужин харвах, тагнуулын хиймэл дагуул хөөргөх, магадгүй цөмийн туршилт хийж магадгүй гэжээ.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан