Сэрэмжлүүлэг: Таксины жолооч үйлчлүүлэгчээ хүчиндсэн хэрэг гарлаа


Шөнийн цагаар таксигаар үйлчлүүлсэн эмэгтэйг жолооч нь хүчиндсэн хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 24-25-нд шилжих шөнө 02 цагийн орчимд СХД дэх Эрчим худалдааны төвөөс саарал өнгийн таксинд суусан 54 настай эмэгтэйг 40-50 насны үл таних, жолооч Москва хорооллын арын жалганд, машиндаа хүчирхийлжээ. Хохирогч эмэгтэй тухайн үед балмагдаад цагдаагийн байгууллагад хандаагүй гэх бөгөөд уг үйл явдлаас хоёр хоногийн дараа гомдол гаргажээ. 
Хэргийг харьяа цагдаагийн газарт шалгаж эхэлсэн бөгөөд хохирогчийг шинжилгээнд хамруулж, эд мөрийн баримтуудыг авч, хэрэг үйлдэгчийг эрэн хайж байгаа юм байна. 
Шөнө оройн цагаар ганцаараа явахгүй байх, таксигаар үйлчлүүлэхдээ машины улсын дугаарыг тэмдэглэн авч, ар гэрийнхэн рүүгээ мессежээр явуулдаг байх зэргээр өөрийн аюулгүй байдлаа хангаж, хамгаалж байхыг сэрэмжлүүлж байна. 
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан