Өнгөрсөн онд 45 хорооны угсармал орон сууцыг дулаалахад улс, нийслэлийн төсвөөс 6.6 тэрбум төгрөг зарцуулжээ


Угсармал орон сууцны дулаан алдагдлыг бууруулахаар өнгөрсөн оноос эхлэн гадна фасадыг нь шинэчилж буй.
Тухайн онд Улаанбаатар хотын 45 хорооны орон сууцыг дулаалахад улсын болон нийслэлийн төсвөөс нийт 6.6 тэрбум төгрөг зарцуулсан болохыг Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ мэдээлэв. Мөн тэрбээр дээрх ажил энэ онд ч үргэлжилнэ гэлээ. 
Хотын хэмжээнд угсармал 1,000 гаруй орон сууц байдаг. Эдгээрийн дулаан алдагдлыг бууруулбал нэг цахилгаан станцын эрчим хүчийг хэмнэх тооцоо гарсан байдаг.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан