"Хөгжлийн банкны" гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд ажиглагчаар сууж, сурвалжлах хүсэлтэй сэтгүүлчдийг цахимаар бүртгэхээр болжээ

Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагуудын анхааралд

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтсээс "Хөгжлийн банкны" гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд ажиглагчаар сууж, сурвалжлах хүсэлтэй сэтгүүлчдийг цахимаар бүртгэхээр болжээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг “Шүүх хуралдааныг шүүхийн байрнаас бусад газарт хийх нийтлэг журам”-ын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 17-ны 08.30 цагт “Улаанбаатар чуулга”-ын байранд товлосон.
 
                                              Ажиглагчаар оролцох хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг цахимаар бүртгэнэ.

Шүүх хуралдааныг нээлттэй, ил тод явуулах техник, зохион байгуулалтын арга хэмжээг шүүхийн захиргааны байгууллагаас холбогдох хууль, журмын дагуу хэрэгжүүлж байна.
                                             Нэг хэвлэл мэдээллийн байгууллагыг нэг сэтгүүлч төлөөлөхийг анхаарна уу.
 
Шүүх хуралдаанд ажиглагчаар суух хүсэлтэй хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч 2023 оны 4-р сарын 14-ний өдрийн 16:00 цагийн дотор энд дарж, маягтыг бөглөн ирүүлэхийг хүсье.
 
Эрүүгийн хэргийн шүүх хуралдаантай холбоотой мэргэжлийн хүний мэдээллийг энд дарж хүлээн авна уу.
 
                                                                                                                                                                 Холбогдох: 98980404, 99958284
 
                                                 Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээллийн хэлтэсскачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан