Пентагоны нууц баримт бичгүүд олон нийтийн сүлжээнд цацагдаж ихээхэн дуулиан тарьсан. Энэ баримт бичгүүдэд Украины сөрөг давшилтын төлөвлөгөөнүүд багтсан гэж хэвлэлүүд мэдээлж байлаа.
Ийнхүү нууц баримтууд ил болсны дараа Украин зарим цэргийн төлөвлөгөөгөө өөрчилсөн байна. Энэ талаар Зеленскийд ойр эх сурвалжаас авсан мэдээлэлтэйгээр CNN агентлаг мэдээлжээ. Гэхдээ чухам ямар төлөвлөгөөнд өөрчлөлт оруулсан талаар тодорхой мэдээлээгүй байна.
Энд дуулгахад, Америкийн тагнуулын нууц мэдээллүүд өнгөрсөн долоо хоногт олон нийтийн сүлжээгээр цацагдсан юм. Анхлаад Украины сөрөг давшилтын төлөвлөгөөний талаарх баримтууд нийтлэгдсэн бол үүний араас Хятад, Ойрх Дорнодын тухай баримт бичгүүд ил болж байлаа. Үүний дараа АНУ-ын Хуульзүйн яам мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсний дээр энэ баримтууд нь хуурамчаар үйлдсэн баримтууд байхыг үгүйсгээгүй юм.
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/548627