ГОЛОМТ БАНК: Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна

ГОЛОМТ БАНК: Big Loyalty хөтөлбөрийн азтанууд тодорсоор байна

 

Голомт банк харилцагчдынхаа тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөрийг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцагч та Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглах бүрдээ оноо цуглуулж, цуглуулсан оноогоороо хөнгөлөлтийн купон авах эсвэл iPhone 15 Pro Max гар утасны шагналтай сугалааны эрх авах боломжтой юм.
Бид сар бүр iPhone 15 Pro Max гар утасны 1 азтаныг тодруулж буй бөгөөд одоогийн байдлаар хөтөлбөрт хамрагдаж буй 800 мянга гаруй харилцагчдаас нийт 6 азтан гар утасны эзэн болж, шагналаа гардан аваад байна.
Голомт банкны бүтээгдэхүүн үйлчилгээг аваад үнэнч хэрэглээгээ урамшуулж, азтан болсон харилцагчдадаа баяр хүргэе.
Хөтөлбөрийн хүрээнд дахин 2 азтаныг тодруулж, гар утас бэлэглэх тул хэрэв та Big Loyalty оноотой бол SocialPay болон loyalty.golomtbank.com вэбсайтаар нэвтрэн сугалааны эрхээ идэвхжүүлээрэй.
Big Loyalty хөтөлбөрийн оноо цуглуулах нөхцөл болон сугалаа, купон авах дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Тогтмол хэрэглээг урамшуулах Big Loyalty хөтөлбөр
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан