Эдийн засаг өссөн ч иргэдийн амжиргаа уруудсаар байна

Мөнгөө боож, авдартаа хийгээд хулганад идүүлдэг киног монголчууд мэднэ. Монголчуудын амьдрал тэрхүү дүр зурагтай яг л ижил нөхцөл байдалтай хорин жилийг үджээ. Баялагаа зөв зөрцуулж чадалгүй хоосорч, эдийн засаг сүүлийн хоёр жилд өссөн боловч хаана очиж шингээд байгаа нь тодорхойгүй. Иргэдийн амьдрал улам л доройтож, ядуурч байна.
Уг нь манай улс сүүлийн хорин жилийн хөгжиж ирлээ гэх. Өндөр чацтай байшингууд, өргөн нарийн замууд, гоё ганган машинууд, гоц хаягтай хоол, буурчийн газрууд, эсвэл түгжрэн жагссан машин зэргийг харвал хөгжиж байгаа нь гарцаагүй. Гэвч эдийн засгийн эрс хөгжлийн хурд хүн амын дийлэнх хэсгийг тойрон гарч, цөөн иргэн хэт өндөр орлоготой, цөм олонх нь хоногийн хоолоо олохоор холхин зүтгэвч барааны үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналтад балбуулан ядуу, баяны ялгааг янзтай тод болгосоор байна. Монголд өнөөдөр хүн амын өндөр орлоготой өчүүхэн хэсэг нь нийт баялгийн дийлэнхийг эзэмших боллоо. 
Монгол Улс хоёр жил тутам ядуурлын түвшингээ тодорхойлдог. Энэ нь тэгш жил буюу 2014, 2016, 2018 онд таардаг бөгөөд түвшингээ дараа жил нь буюу сондгой жилүүдэд тайлагнадаг. Тэр утгаараа өнгөрсөн оны ядуурлыг түвшинг өнгөрсөн сард тайлагнасан хэрэг. Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банкны хамтарсан “Ядуурлын дүр төрх 2018” судалгаагаар сүүлийн хоёр жилд Монгол Улсын ядуурлын түвшин 1.2 функтээр бууж, 28.4 болжээ. Ядуурлын дүр төрх судалгааг хийж байхад буюу 2018 онд Монгол Улсын хүн ам 3.2 сая байжээ. Ингэхэд тэдний 904 сая нь ядуу гэсэн үнэлгээтэй гарсан байна.
Ядуу гэдэгт сард ногдох мөнгө нь 166580 төгрөгөөс доош хүнийг багтаасан байдаг. Энэ мөнгийг сард хуваавал тэр хүний өдрийн хэрэглээ 5552 орчим төгрөг. Гэхдээ 166580 төгрөг гэдэг нь ядуу гэдэг ангилалд орогсдын хамгийн их хэрэглээ. Дээрх мөнгөн орлогогүй хүмүүс ч энэ дунд бий. Тус судалгаанд дурдсанаар хот суурин газарт ядуу хүн амын төвлөрөл нэмэгдэж байна. Хөдөө орон нутагт 2016-2018 онд ядуурал 4.1 пунктээр буурсан бол хотод 0.1 пунктээр нэмэгдсэн байна. Хөдөө орон нутагт ядуурлын түвшин өндөр хэвээр байгаа боловч Монгол Улсын нийт хүн амын гуравны хоёр нь хот суурин газарт амьдарч байгаагаас ядуурал хот суурин газарт нэмэгдэж байна.
Улаанбаатарт ядуу иргэдийн 41.8 хувь буюу 400 гаруй мянга нь оршин сууж байна
Хот суурин газарт амьдарч буй ядуучуудын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол 2018 онд 63.5 болсон бөгөөд Улаанбаатар хотод 2018 оны байдлаар нийт ядуучуудын 41.8 хувь нь амьдарч байна. Бүс нутгийн хувьд авч үзэхэд Зүүн бүсэд ядуурал 6.6 пунктээр, Баруун бүсэд 4.3 пунктээр, Хангайн бүсэд 2.7 пунктээр, харин Төвийн бүсэд ядуурлын түвшин 0.7 пунктээр буурсан бол Улаанбаатар хотод 1.1 пунктээр нэмэгджээ. 
21 аймгаас амьжиргааны түвшин хамгийн дөнгүүр нь Өмнөговь. Уул уурхайг дагасан ажлын байр элбэг тул хүн амын дунд ядуурлын түвшин 15.4 хувь гэсэн эерэг үзүүлэлттэй гарчээ. Харин хамгийн цөөн хүн амтай Говьсүмбэр аймагт хамгийн бараан төрх харагдаж буй. Тус аймагт ядуурлын түвшин 52.4 хувьд хүрч, иргэдийн талаас илүү нь ядуу гэсэн ангилалд багтахаар тун тарчиг амьдарч байна
Ингээд тоон судалгаагаар харахаар ядуурал буурчээ. Харин хүн амаар нь аваад үзэхээр өнөөх л монголчуудын гуравны нэг нь ядуу хэвээрээ байна. Сүүлийн хэдэн жил ийм дүр зурагтай байгаа. Монголд ер нь ядуурлаас гарах арга алга. Монгол Улс хүн амынхаа амьжиргааг дээшлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлж, цаашид ашиг шимээ өгөх бус хөрөнгө шингээх, урсгал зардал нэмэх зүйлд хөрөнгө оруулж, дансаа хоосолдог. 
Ж.Ууган
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан