2019 оны “Шилдэг Дижитал Банк”-аар Голомт банкийг тодрууллаа


Дэлхийн банк санхүүгийн салбарт нэр хүнд бүхий Global Finance сэтгүүлээс Голомт банкийг Монгол Улсын “Шилдэг Дижитал Банк”-аар тодрууллаа.
Голомт банк нь банк санхүүгийн салбарт анхдагч байсаар ирсэн бөгөөд интернэт банкны үйлчилгээ, олон улсын төлбөрийн карт, хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан смарт банкны үйлчилгээг зах зээлд анхлан нэвтрүүлж байсан билээ.
Ингэснээр иргэд банкны салбарт очихгүйгээр хэзээ ч, хаанаас ч банкны бүтээгдэхүүн үйлчилгээг хялбараар авах боломж бүрдсэн юм. Мөн дижитал банкны цогц үйлчилгээг 2018 оноос хүргэж эхэлснээс хойш бүрэн дижиталчлагдсан банк болох зорилго дэвшүүлэн амжилттай ажиллаж байна. Үүний нэг илрэл нь техник технологийн хурдацтай хөгжлийн үед харилцагчдадаа илүү хурдтай, энгийн үйлчилгээг хүргэх зорилгоор төлбөр тооцооны хамгийн хялбар шийдэл болох “SOCIALPAY-Дижитал хэтэвч”-ийг зах зээлд нэвтрүүлсэн явдал юм.
Голомт банкаар хийгдэж буй нийт гүйлгээний 93 хувь нь хүний оролцоогүй, онлайн сувгаар дамжиж, жилд дунджаар 6 их наяд төгрөгийн 11 сая орчим гүйлгээ хийгдэж байгаа бол SocialPay аппликэйшн хэрэглээнд нэвтэрснээс хойш дижитал хэтэвч хэрэглэгчдийн тоо дариу 3 дахин өсөж, жилд 2.1 тэрбум төгрөгийн төлбөр тооцоо хийгдэж, 30 мянга гаруй харилцагч виртуал төлбөрийн картын хэрэглэгч болсноос гадна интернэт худалдааны 25 хувь нь тус аппликейшнээр хийгдэж байна.
2018 оны Монгол Улсын хамгийн их таталттай аппликэйшн болж байсан SocialPay-ийг эдийн засаг, бизнес, санхүүгийн манлайлагчдыг тодруулдаг “Bloomberg awards”-ын 2018 оны “Шилдэг Инновац” бүтээгдэхүүнээр шалгаруулж байсан бол дижитал банкны цогц шийдлийг бий болгож буй Голомт банкны ололт амжилтыг Global Finance сэтгүүлээс үнэлэн “2019 оны Шилдэг Дижитал Банк”-аар тодруулсан байна.
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан