Хэдэн удаа хэлүүлэх гээв, "ТӨСӨВ ТОДОТГОХГҮЙ"

Төсөв тодотгох, тодотгохгүй тухай янз бүрийн асуудал яригдсаар удаж байгаа. Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед улсынхаа төсвийг тодотгож, бултаараа хэлэлцэх нь хамгийн чухал асуудал. Гэтэл эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэг удаа “Одоогоор төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрээгүй” гэсэн өнгө аястай үг хэлж энэ үг нь түүнийг рейтингийг ч багагүй унагасан.
Төсвийг тамирдсан хойно нь бус, тамирдахаас сэргийлж эмчлэх учиртай гэдгийг уг нь мэдэхийн дээдээр мэднэ. Ялангуяа Сангийн сайд. Гэтэл намын даргынхаа хэлснийг ягштал биелүүлж байгаа эрхэм сайд, энгүй хосгүй гэгддэг эдийн засагч Ч.Хүрэлбаатар 3-р сарын 4-ний өдөр сэтгүүлчийн “Та 14 хоногийн өмнө төсөв тодотгохгүй, нөхцөл байдал тийм ч хүнд биш гэж хэлж байсан. Түүнээс хойш вирусын тархалт зогсохгүй, нөхцөл хүнд хэвээр байна. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрээд байгаа энэ үед төсөвт тодотгол хийх шаардлагатай биш үү” гэх асуултад “Төсөв тодотгохгүй гэж би 4 дэх удаагаа хэлж байна. У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсанаас хойш эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг нэлээд сайжруулсан. Нэг жил орчмын хүндрэлийг даван туулах боломж бий. Тэгэхээр төсөв тодотгохгүй гэдгийг дахиад хэлье... өнгөрөгч  хоёрдугаар сарын байдлаар төсөв 180 гаруй тэрбум төгрөгөөр л тасалдах шинжтэй байгаа”  гэж ааштай авгай шиг шилбэлзсэн ч  цаанаа “Яана аа” гэх айдастай байгаагаа нууж чадаагүй юм.
Тэгвэл түүний хэлсэн 180 гаруй тэрбум төгрөг тийм бага мөнгө үү. 180 тэбумаар тасалдана гэсэн мэдээллэс хойш бид даруй хоёр сарын хугацааг өнгөрүүлчихлээ. Одоо хэдэн тэрбум болж нэмэгдсэн бол... “Төсөв тодотгохгүй” гэх хоёр үгийн цаана ганц л үнэн зүйл бий. Энэ нь ширхэг ч төгрөг гаргахгүйгээр сонгуульд оролцох гэж байгаа эрх баригч МАН-ын луйвар.
А.С.Пушкины “Алтан загасны үлгэр”-ийн орчин цагийн хувилбарт “Алтан загас ямар тэнэг амьтан биш дээ” гэдэг шиг “Ард түмэн ямар тэнэг юм уу”... Нөгөөтэйгүүр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр “Хүссэн хүсээгүй төсвийг тодотгох болно, ЧИ” гэдгийг сануулмаар байна. Эрхэм сайд та өөрийгөө Сангийн сайд болсноос хойш л МУ-ын эдийн засаг тун давгүй яваа мэтээр олонтоо “орилсон” ч үнэнийг хэзээ ч хэн ч үгүйсгэж чаддаггүй бөгөөд үхэр тэргэнд туулай хүртэл гүйцэгддэг гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Мөн намын даргынхаа даалгавраар “Төсөв тодотгохгүй” байгаа нь таныг “Дээлээ толгой дээгүүрээ нөмрөх НЭГ шалтгаан” ч болж мэдэх юм.
Ард иргэдийн дунд "Төсөв тодотгохгүй бол ойлгомжтой ш дээ, МАН-нд хэн ч саналаа өгөхгүй" гэх яриа аль хэдийн гарсан  байна. Энэ яриа биелэлээ олж үерийн ус мэт хүч түрэхийг хэн  мэдлээ. Гэхдээ уг нь та, "ШАХАА"-нд л орчихоод байгаа болохоос "Төсөв тодотгох хэрэгтэй" гэсэн бодол сэтгэлийн тань мухарт хургаатай, дотор хүнтэйгээ зөрчилдөж л байгааг хэн хүнгүй  мэднэ л дээ... Зураг түүх өгүүлнээ гэж...

С.Цээл
Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан