2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөхөн хоног үлдлээ. Энэ жилийн сонгуульд олон сонирхолтой нэр дэвшигчид өрсөлдөж байгаа бөгөөд нэр дэвшигчдийн имиж, ажил мэргэжлийн онцлогоор тойргуудыг нь тодорхойлж байгаа гэнэ.
Тухайлбал, олны танил ихтэй тойргийг “Оддын тойрог”, доктор профессор олонтойг “Оюуны тойрог”, морь мал ихтэйг “Уяачдын тойрог” гэх мэтээр нэрлэсээр... Эдгээрээс хамгийн сонирхолтой бөгөөд хамгийн олон нэр дэвшигчтэй “Мөөгөн толгойт”-ын тойрог гэгч шинэ нэршилтэй тойрог олны анхаарлыг татаж байна.
Учир нь УИХ-ын сонгуулийн 20 дугаар тойрог, Орхон аймагт нэр дэвшиж байгаа Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэлийн үсний өвөрмөц засалт ХЗДХ-ийн Сайд Ц.Нямдорж, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут гээд нам эмсэл, бие даагчаас бүрдсэн 27 хүн нэр дэвшигч байгаа тойргийн нэрийг “Орхоны тойрог” биш “Мөөгөн толгойт”-ын тойрог гэж нэрлэхэд хүргэжээ. Тиймээс ч Б.Оюунгэрэлийн үсний “мөөгөн” засалт Эрдэнэтийн төдийгүй Монголын охид, эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж, энэ жилийн тренд үсний засалт болтлоо дэлгэрлээ. Б.Оюунгэрэл гэх Монголын үзэсгэлэнт охид, эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон мэдлэг боловсролтой, зоригтой, шударга бүсгүй Эрдэнэтчүүдийн анхаарлыг бүхий л талаараа татсаар байна.
Эх сурвалж: times.mn