Сөүлд хаягтай гадаадын оршин суугчдад гамшгийн үед 300,000-500,000 воны дэмжлэг үзүүлнэ

Сөүл хотод хаягтай гадаадын оршин суугчдад гамшгийн үеийн яаралтай тусламжийн зардлын дэмжлэг үзүүлнэ.


Өргөдөл гаргагчид хүсэлт гаргахын тулд доорх гурван шаардлагыг хангасан байх ёстой:
  1. Албан ёсны орлоготой байх. Солонгос улсад хөдөлмөр эрхлэх, бизнес эрхлэх зөвшөөрөлтэй хууль ёсны визтэй байх.                      Жич: D-2, D-4 г.м оюутан визтэй иргэд хамаарахгүй болно.
  2. Албан ёсны зөвшөөрөлтэй виз бүхий иргэн Солонгос улсад гадаад иргэний үнэмлэхээр 90 хоногоос дээш хугацаанд оршин суусан байх
  3. Доорх хүснэгтэд заасан дүнгээс доош орлоготой байх. Хэрвээ орлогын дүн тусгасан дүнгээс давж байвал авах боломжгүй.
Нэг хүний өрхийн сарын нийт орлого:     
1,757,194 воноос доош
Хоёр хүний өрхийн сарын нийт орлого: 
2,991,980 воноос доош
Гурван хүний өрхийн сарын нийт орлого: 
3,870,577 воноос доош
Дөрвөн хүний өрхийн сарын нийт орлого: 
4,749,174 воноос доош

2020 онд
  • Сөүл хотоос гамшгийн тусламж авч байсан иргэн
  • Гэнэт халагдсаны цалин авч байсан иргэн
  • Орлогын бүртгэлээ албан ёсоор мэдэгдээгүй иргэн
  • Ковид19-өөс үүдэн цалинтай амралт авч байсан иргэн
  • Ковид19-өөс үүдэлтэй 14 хоногоос дээш хугацаанд тусгаарлалт болон эмчилгээний зардлын дэмжлэг авсан тохиолдлуудад хүсэлт гаргах боломжгүй.
Ам бүлийн тодорхойлолт : ҮЭМД-д хамрагдсаныг батлах бичиг эсхүл гадаад иргэний үнэмлэхний тодорхойлолт дээр байгаа гишүүдийн тоон дээр үндэслэн тооцно. 
* Онлайнаар хүсэлт гаргах боломжтой бөгөөд бүртгэл хийх үед зөвхөн визтэй иргэн өөрийн нэр дээр бүртгүүлнэ. 
 

Эх сурвалж: Солонгос улсын хууль дүрэм


скачать dle 12.0

Next Post
  • Шинэ мэдээ
  • Их уншсан